МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАРИЛГЫН АССОЦИАЦУУД САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА


Монголын барилгын үндэсний ассоциаци /МБҮА/ БНСУ-ын Барилгын ассоциацтай хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслол өнөөдөр /2018.05.03/ боллоо. МБҮА шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх стратегийн хүрээнд БНСУ-ын Барилгын ассоциацитай холбоо тогтоосны дагуу дэд ерөнхийлөгч Жон Бён Юнь тэргүүтэй төлөөлөгчид МБҮА-ийн ерөнхийлөгчдийн урилгаар энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

БНСУ-ын Барилгын ассоциаци нь 1945 онд үүсэн байгуулагдсан, өдгөө 70 гаруй жилийн түүхтэй, нийт 7000 гаруй гишүүн байгууллагатай томоохон мэргэжлийн холбоо бөгөөд МБҮА-тай санамж бичиг байгуулснаар хот төлөвлөлт, эрчим хүчний хэмнэлт, ухаалаг орон сууцны шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулан хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, цаашлаад олон улсын мега төслүүд дээр хамтран ажиллаж, манай улсын барилгын салбарыг олон улсын тавцанд гаргах үндэс суурь болж байгаа юм. Санамж бичиг байгуулах ёслолын арга хэмжээнд МБҮА-ийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан, дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор, Б.Хүрэлхүү, Б.Нэмэхбаатар болон Удирдах зөвлөлийн гишүүд, БНСУ-ын Барилгын ассоциацийн талаас дэд ерөнхийлөгч Жон Бён Юнь, Бодлогын хорооны дарга, "Doosan Engineering and Construction" группын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пак Те Вон, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кан Ён Гиль нар оролцлоо.

БНСУ-ын Барилгын ассоциацийн удирдлага Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нартай уулзаж, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт, Улаанбаатар хотын дэд бүтэц, орон сууцны төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах боломжуудыг судлахын зэрэгцээ дээрх чиглэлээр хөрөнгө оруулалт хийх талаар санал солилцох юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 12 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29