МҮБХ-г хэн удирдах вэ? гэсэн асуудлаас үүдэж бөхчүүдийн дунд талцал маргаан үүсээд байна. Энэ байдлаас болж бөхчүүд хоорондоо талцах, цаашлаад иргэд ч нутаг нугаараа хуваагдах асуудал үүссэн юм.
Харин өчигдөр болсон Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хуралд 2002 оны дөрөвдүгээр "Их эе"-ээс сонгогдсон зарим гишүүн оролцож, дараагийн "Их эе" хурлын тов, оролцох гишүүдийн квотыг баталлаа. Түүнчлэн Цэцдийн хурлыг нийт гишүүний олонх нь улсын заан Ж.Ганболд, начин Г.Пүрэв-Очир, Д.Дашжамц нараар удирдуулахаар сонгожээ.
. Тус хурлаар ээлжит тавдугаар "Их эе"-ийг энэ сарын 18-нд зохион байгуулахаар болж, бэлтгэл ажлыг хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, нөгөө талаас улсын заан Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар зэрэг найман хүн хангахаар болжээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна