ӨНӨӨДӨР БОЛОХ ЗАРИМ ҮЙЛ ЯВДЛУУД


07.30: МҮХАҮТ-ын байранд Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан бизнес эрхлэгчидтэй уулзаж, өглөөний цай ууна. Холбоо барих утас: 99090339

09.00 цагт: Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, JCI Их хүрээ салбар байгууллага хамтран нэг цэцэг нэг дэлхий төслийн хүрээнд Улаанбаатар хотын утаа ихтэй бүсэд орших Нийслэлийн Ерөнхий боловсролын 14-н сургуулийн дунд эко орчин бүрдүүлэх, анги танхимын агаарын чанарыг сайжруулах, хүүхдүүдийг байгальд хайртай, хариуцлагатай, эерэг хандлагатай, иргэн болгон төлөвшүүлэх зорилготой цэцэг солилцох "Цэцгийн баяр - 2018" өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Холбоо барих утас:99194034 99100780 89119449

'Аялал жуулчлалын салбар дахь зохиогчийн эрхийн асуудал' сэдэвт семинар монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын зааланд зохион байгуулагдана. Холбоо барих утас:80788078, 99849000

Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Дэд тэргүүлэгч Айлихуатай Төрийн ордон дахь албан өрөөндөө уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцана.

Эрүүл мэндийн яамны "Б" танхимд "амь насыг аварна" - дэлхийн гар угаах өдрийн арга хэмжээ болно. Холбоо барих утас: 99179899, 86885060

10.00: Монголын улаан загалмай нийгэмлэг 'Нээлттэй хаалганы өдөрлөг' МУЗН-ийн төв байранд зохион байгуулна. Өдөрлөг нь жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдөр тохиодог Монголын Хүмүүнлэгийн өдрийг угтсан арга хэмжээнүүдийн хүрээнд болж байгаа юм. Холбоо барих утас: 99178341, 99006602

Дүнжингарав худалдааны төвийн Төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээн дээр Гэрэгэ киоскын нээлтийн үйл ажиллагаа болно. Энэ машинаар тээврийн хэрэгслийн албан татвар, орон сууцны төлбөр, автомашины торгууль, гар утасны төлбөр, төрийн үйлчилгээний хураамж төлж, үзвэр үйлчилгээний тасалбар худалдан авах боломжтой юм байна

Аудитын компанийн захирлуудын зөвлөгөөн Сангийн яамны 9 давхрын хурлын зааланд болно. Аудитын чиглэлээр төрөөс баримтлах бодлого чиглэл, аудитын үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар хэлэлцэнэ. Зөвлөгөөнд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, аудитын компанийн төлөөлөл оролцоно.

11.00. Үндэсний бичиг үсгийн баяр-2018 нэгдсэн арга хэмжээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа Үндэсний номын сангийн өмнөх талбайд болно. Холбоо барих утас: 8811-1046

Бүгд Найрамдах Намын Онц Их Хурал "Соёлын Төв Өргөөнд" болно.

12.00: 'Улаанбаатар марафон-2018' олон улсын гүйлт Зохион байгуулах талаарх Хэвлэлийн бага хурал хийнэ.

Хан-уул дүүргийн 18 дугаар сургууль дээр үндэсний бичиг үсгийн өдрийг тохиолдуулан бичгийн соёлоо таниулах өдөрлөг зохион байгуулж багш сурагчдын дунд тэмцээн уралдаан мөн монгол бичгийн биийрэн дугуйлангын тайлан үзэсгэлэн гарна. Холбоо барих утас:90094232

14.00

"Уурхайн ус ба байгаль орчин" 2018 сэдэвт онол практикийн бага хурал ШУТИС-ийн төв номын санд болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 13 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29