ЦУС ЦУГЛУУЛАХ ШИНЭ ТӨВ НЭЭГДЛЭЭ


Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг "Цусаа бэлэглэх өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон. Өнөөдөр 38 дахь удаагийн цусаа бэлэглэх өдрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт тэмдэглэн өнгөрүүллээ. Түүнчлэн "ЖиСиАй капитал" байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулсан "Дүнжингарав" цус цуглуулах шинэ төвийн нээлт болсон юм.


Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар оролцлоо. Мөн "ЖиСиАй капитал", Монголын донорын холбоо зэрэг төрийн бус байгууллагынхан хүрэлцэн ирсэн юм.

"Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр"-ийг ЦССҮТ НЗДТГ-тай газартай хоёр дахь жилдээ хамтран тэмдэглэж байгаа юм.

"Цусны донор гэдэг бол хариу нэхдэггүй буянтай хүмүүс байдаг. Бид доноруудад илүү ойртож, өнөөдөр "Дүнжингарав" төвд цус цуглуулах төвийг байгуулж, шинээр ашиглалтанд оруулж байна. Цаашдаа бүх дүүргүүддээ цус цуглуулах төв байгуулах зорилго тавин ажиллаж байна. Улсын хэмжээний цусны хэрэглээний 80 хувийг нийслэлд хэрэглэдэг" хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ярилаа.

Энэхүү өдрийн хүрээнд "Алтан донор" цол тэмдгээр донор Д.Дашням, "Мөнгөн донор" цол тэмдгээр донор Ю.Цэрэнчимэг, "Хүрэл донор" цол тэмдгээр донор Д.Ганчимэг нарыг шагнаж алдаршууллаа. Мөн "Бахархал-40"" тэмдгээр донор Ж.Даваадагва, "Бахархал-30" тэмдгээр донор Г.Энхчимэг, "Бахархал-20" тэмдгээр донор Ж.Гэрэлт-Од, "Бахархал-10" тэмдгээр донор Ц.Энх-Амгалан нарыг тус тус шагнав. Түүнчлэн МУЗН-ийн "Нигүүсэл" мөнгөн шагналыг "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн нийтийн тээврийн хэлтсийн дарга Б.Түвшинжаргалд, МУЗН-ийн "Энэрэнгүй үйлстэн" медалийг JCI капитал байгууллагын 2018 оны Ерөнхийлөгч Ж.Сандагсүрэн, "Нүүдэл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнхсүх нарт тус тус хүртээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 13 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29