“СЭТГҮҮЛЧ М.БАТДОРЖ” САНГААС ШИЛДЭГ ОЮУТАНД СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА


Монголын сэтгүүлзүйн салбарт өөрийн гэсэн тод мөрөө үлдээсэн сэтгүүлч М.Батдорж агсны үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор гэр бүл, найз нөхөд нь "Сэтгүүлч БАТДОРЖ сан"-г таван жилийн өмнө байгуулжээ. Тус сангийнхан "Хэвлэлийн эрх чөлөө" төрийн бус байгууллагатай хамтран сэтгүүл зүйн салбарт оюуны хөрөнгө оруулах, оюутнуудын бичлэгийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарладаг уламжлалтай.

Тав дахь жилдээ зохион байгуулж буй бичлэгийн уралдааныг энэ жил "Эх хэл-Монгол дархлаа" гэсэн сэдвээр зарлаж, их дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудаас 100 орчим бүтээл хүлээн авчээ. Эссэ бичлэгийн уралдааны шилдгүүдийг жил бүрийн тавдугаар сарын 3-нд буюу "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөө"-ний өдрөөр олон нийтэд зарлаж, тэргүүн байр эзэлсэн оюутанд "Сэтгүүлч БАТДОРЖ" сангаас сургалтын бүтэн жилийн төлбөрийг гардуулан өгдөг юм. Мөн таван оюутанд тусгай байрын шагнал олгодог.

Энэхүү уламжлалын дагуу эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрт шалгарсан ХУИС-ийн Сэтгүүлзүйн III дамжааны оюутан О.Хандмаа, тусгай байр эзэлсэн МУБИС-ийн оюутан Ц.Чинзориг, Б.Гүнжид, МУИС-ийн Сэтгүүлзүйн II дамжааны оюутан Т.Энхнаранжав, Х.Үүрийнтуяа, ХУИС-ийн оюутан Б.Оргилмаа нарт сургалтын төлбөр, өргөмжлөл, мөнгөн шагналыг "Сэтгүүлч БАТДОРЖ" сангийнхан гардууллаа.

"Сэтгүүлч Батдорж" сангийн эссэ бичлэгийн уралдаанд өнгөрсөн хугацаанд нийт 560 гаруй оюутны 700 орчим бүтээл ирсэн байна. Үүнээс 31 оюутны бүтээлийг шилдэгээр шалгаруулж, 5 оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгоод байна. Мөн тус сан залуу сэтгүүлчдийг дадлагажуулах, сэтгүүлч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад зориулсан сургалтыг явуулдаг юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 13 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29