ДЭМБ: АГААРЫН БОХИРДОЛ ЖИЛД 7 САЯ ХҮНИЙ АМИНД ХҮРЧ БАЙНА


Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага /ДЭМБ/ олон улсад хамгийн их тулгамдаж буй агаарын бохирдолтой холбоотой шинэхэн тайлангаа танилцууллаа.Уг судалгаанд "дэлхий дээр амьдарч буй 10 хүн тутмын 9 нь бохир агаараас амьсгалж, эрүүл мэнддээ эрсдэлд оруулж байна" хэмээн дурьджээ. Мөн ганцхан жилийн дотор агаарын бохирдлын улмаас 7 сая хүн амиа алдаж буйг мэргэжилтнүүд тогтоосон байна. Мэргэжилтнүүд тайлангаа гаргахын тулд дэлхийн 108 орны 4300 хотод судалгаа явуулж, эцсийн тайлангаа гаргажээ.

ДЭМБ-ын Нийгмийн эрүүл мэндийн салбарын захирал Мария Нейра "Агаарын бохирдол олон улсыг заналхийлж байна. Авто осол бусад хүчин зүйлсээс илүүтэй хүн төрөлхтөн агаарын бохирдлын улмаас амиа алдах нь нэмэгдлээ. Жил ирэх тусам агаарын бохирдолтой хотуудын тоо нэмэгдэж байна. Энэ бүхэн бидний санааг туйлаас зовоож байна" хэмээн мэдэгдэв.

Ази, Африкийн агаарын бохирдол хяналтаас хэдийнээ гарч, иргэдийн амь насанд заналхийлж эхэлжээ. Агаарын бохирдлын улмаас шинээр мэндэлсэн хүүхдүүд тархины хөгжил дутуу зэрэг согогтой мэндлэх нь нэмэгдсэн байна.

2016 онд агаарын бохирдлын улмаас олон улсад 4.2 сая иргэн амиа алджээ.

Хамгийн их агаарын бохирдолтой хотоор Пакистаны Пешавар, Равалпинди, Энэтхэгийн Варанаси, Канпур, Египетийн Каир, Саудын Арабын Аль Жубаил хотууд оржээ. Харин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо 17-р байранд орсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 2 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 2 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 2 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 2 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 4 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 5 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 2026/08/02