ГАРУДА КЛУБИЙН БАГШ Ц.УДВАЛ: ЖЮҮ-ЖИЦҮ СПОРТ 2028 ОНД ОЛИМПЫН ТӨРӨЛД ОРНО


Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод мэргэжлийн гэх тодотголтойгоор бооцоот шагналтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, энэжил 10 дахь жилтэйгээ золгоод байна. Тиймдээ ч дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр хуран чуулж, нийт 1000 гаруй тамирчин дөрөвдүгээр сарын 20-28 нд өрсөлдлөө. Манай улсын тамирчдын хувьд өнгөрсөн жил арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байсан бол энэ жил өсвөр, насанд хүрэгчид нийлсэн 51 тамирчин, 2 дасгалжуулагч, албаны 4 хүн, 8 эцэгэх нийт 65 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоод ирсэн билээ. Хүүхдийн ангилалд гэхэд л нийт 30 хүүхэд барилдсанаас 30 медаль хүртсэн юм. Бид жюү-жицү бөхийн Гаруда Клубын багш дасгалжуулагч Ц.Удвалтай уулзаж ярилцлаа.

Сайн байна уу өдрийн мэнд та клубийнхээ үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу.

-Өдрийн мэнд манай клуб байгуулагдаад гурав дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манайх түмэн эх чуулгын байранд хичээллэдэг байгаа.

Энэ Жюү Жицүгийн спорт Монголд яг хэзээнээс орж ирсэн бэ.

- За энэ спорт маань Бразил улсаас гаралтай хамгийн анх Монголд 2007оноос эхлэн хичээллэх болсон. Болд-Эрдэнэ багш оруулж ирсэн. Манай клуб 2015 оноос эхэлж Гаруда клуб нэртэйгээр байгуулагдсан байгаа. Мөн мутай бокс давхар хичээллүүлдэг.

Энэ спортын бусад жудо, чөлөөт, самбо зэргээс ялгарах онцлог нь юу вэ?

- Онцлог нь гэвэл дандаа хэвтээгээс барилддаг хэвтээ байрлалаас өчиж боох зэргээр барилддаг. Бага насны болон анхлан суралцаж байгаа хүүхдүүдэд их зүгээр бэртэл гэмтэл авах нь бага байдаг.

Танай клубд орохын тулд яаж орох вэ насны ангилал, хүйс харгалзах уу?

-Дөрвөөс дээш бүх насныханд нээлттэй ямар нэгэн шалгуур байхгүй эрэгтэй ,эмэгтэй аль нь ч ирж бүртгүүлж болно оо

Сүүлийн жилүүдэд энэ Жюү-Жицүгийн спортоор их амжилт гаргадаг болсон байна. Тамирчдаа гадагшаа авч явахад мөнгө санхүүг өөрсдөө гаргах уу, хамтарч ажилладаг байгууллагууд байдаг уу?

-Сүүлийн үед энэ спорт маань түлхүү хөгжөөд байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Мөн тамирчдын маань амжилтыг хараад гадаадын байгууллагууд хамтрах санал тавьдаг. Тэрэгт транс ХХК, Янгир хайрхан ХХК, Шинэ бадрах гэх мэтчилэн компаниуд хамтарч ажилладаг. Энэ жилээс Мони-Поло гээд ХХК хамтарч ивээн тэтгэж байна.

Энэ спорт маань олимпын төрөлд ордог уу?

-Одоогоор арай ороогүй байгаа ирээдүйд бол олимпын нэг төрөл болно. 2028 он гэхэд олимпын төрөлд орно.

Багш нар нь ямар хүмүүс байна дандаа мэргэжлийн хүмүүс байх уу?

-Тэгэлгүй яахав О.Болд-Эрдэнэ багш Азийн жюү-жицүгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн багш дасгалжуулагч, Гаруда академийн үүсгэн байгуулагч, Х.Оюунбат гээд багш байгаа ягаан бүстэй, би өөрөө жудо бөхийн дасгалжуулагч мэргэжилтэй цэнхэр бүстэй, М.Батбилэг багш бор бүстэй дандаа мэргэжлийн багш дасгалжуулагч нар байгаа

Төлбөр нь хэд байдаг вэ?

- Хүүхэд нэг сарын зуун мянга, насанд хүрэгчид нэг сарын зуун тавин мянга.

Спорт хүүхдэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

- Бие бялдар хөгжүүлнэ, тэсвэр хатуужил суулгана хүүхдийг сайн хүн болж төлөвшихөд их нөлөөлдөг. Манай клубийн ''Garuda BJJ- MMA'' албан ёсны пэйж хуудас байгаа тэнд хандаад хүссэн асуултаа асууж сонирхож болно.

Баярлалаа танд болон танай тамирчдад илүү их амжилтыг хүсэн ерөөе

-Баярлалаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 2 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 2 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 2 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 2 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 4 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 5 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 2026/08/02