Маргааш буюу 5-р сарын 03-ны өдрийг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол хэвлэл мэдээллийн ажилтнуудын өдөр төдийгүй эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг хүн бүрийн өдөр юм. Энэ өдрийг тохиолдуулан сэтгүүлчдийн төлөө үг дуугарч, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах зорилго бүхий "ГЛОБ ИНТЕРНЭШНЛ" төвөөс эрэн сурвалжлах сэтгүүлч У.Болортуяаг "ҮНЭНИЙ ТӨЛӨӨ" шагналын эзнээр тодруулжээ. тэрээр Ийгл телевизийн эрэн сурвалжлах нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдгийг үзэгчид андахгүй. Тэгвэл түүнийг мэргэжилдээ эзэн байж, хэн нэгнээс хараат бусаар үнэний дуу хоолой болж, мэргэжлийн эр зориг гарган хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад оруулсан хувь нэмрийг нь ийнхүү үнэлжээ.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна