Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага дэлхийн 4,300 хотын агаарын чанарыг 2016 оны туршид хэмжиж судалснаа өчигдөр танилцуулжээ.Ингэхэд агаарын чанар хамгийн муу эхний 14 хот нь Энэтхэгт байсан бол араас нь Кувейтийн Аль Субах Аль Салем, Хятадын Баодинь, Монголын Улаанбаатар хотууд шалгарсан байна.Хятадын улсын нийслэл Бээжин хот эхний 20-д ч багтаагүй нь сүүлийн үед агаарын чанарыг сайжруулах хатуу арга хэмжээ авч байгаатай холбоотой юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна