​АЖЛАА ӨГӨӨД 10 ЖИЛ БОЛЖ БАЙГАА ГЕНЕРАЛЫН ЦОЛЫГ ХУРААХ ЭРХ МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАЙХГҮЙ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гурван генералын цолыг хураасан. Энэ асуудлаар хүмүүс өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байгаа юм. Харин цолоо хураалгасан генералууд өдийг хүртэл ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Тэгвэл Өдрийн сонины сэтгүүлч Э.Хүрэлбаатар түүнтэй ярилцжээ. Эрхэм хурандаа ярилцлагынхаа сүүлд цол хураагдсан асуудлаар дараах байр суурийг илэрхийлсэн байна.

Тэрбээр "Би анх сонсоод итгээгүй. Ёстой санаанд багтамгүй л зүйл болж өрнөлөө. Х.Баттулга намайг танихгүй биш танина. Энэ салбарт юу хийж байсныг мэдэх хүмүүсийн нэг. Эх орны дайны үед Власов генерал эх орноосоо урваад бууж өгсөн байдаг. Сталин дуудаж ирээд энэ нөхрийг буудаж хороосон байдаг. Түүнийг буудах гэж байхад цолыг нь хурааж авах асуудал яригдсан гэдэг. Сталин тэр үед"Цолыг нь хураагаад хэрэггүй, Эх орноосоо урвасанд шийтгүүлнэ. Харин армийн генерал болсон нь энэ хүний өөрийнх нь туулж өнгөрүүлсэн өмнөх амьдралын түүх. Энэ хүний өмнө нь хийсэн гавьяаг баллуурдаж болохгүй. Түүхэнд энэ хүн армийн генерал гэсэн нэртэйгээр үлдэх ёстой. Харин энэ хийсэн хэргийнх нь ялыг өгнө" гэж хэлсэн байдаг. Бидний харгис гэж ойлгодог байсан хүн Власов генералын цолыг ингээд үлдээж байсан байдаг. Цэргийн цол гэдэг ийм л эрхэм зүйл.

Генерал цол миний гоёо биш. Миний цолыг хурааж авснаараа хэдэн зуун агаарын хүчний хүмүүсийг яллаж байгаа зүйл юм. Хэдэн зуун хүний зүрх сэтгэлийг шимшрүүлж яллаж байгаа юм. Намайг хаана ч очсон "Чи цолоо авахуулсан, цаашаа" гэж хэлэхгүй. Ард түмэнд генералаа гэж дуудуулсан хэвээрээ л байна. Энэ мөнхийн үнэн. Өнөөдөр генерал цолтны баяр болж байхад ингэж байгааг ойлгохгүй байна. Ойлгомжгүй асуудал их байна.

Би генерал хүн гэдгийг хаана хэдийд ч хэлнэ. Өнөөдөр өр нимгэн найз нөхөд минь надтай уйлаад л уулзаж байна. Би ийм зүйлд гудайдаг эр хүн биш. Туулаад л гарна. Хилс хэрэгт орсон гэдгээ ч нотолно. Цолоо ч эргүүлж авна. Цэргийн дүрэм журам байна. Ажлаа хийж байгаад алдаа гаргасан бол цолыг нь хурааж авдаг.

Жилийн дараа гэхэд гаргасан алдаагаа засчихсан бол рапорт бичиж өгөөд цолоо эргүүлээд авдаг. Гэтэл би хэдийнэ тэтгэвэртээ гарчихсан хүн. Ажлаа өгөөд арван жил болж байгаа генералын цолыг хураана гэдэг юу гэсэн үг юм бэ. Би ойлгохгүй байна. Үүнийг ард түмэнтэйгээ нийлж ойлгомоор байна. Би гурван удаа шийтгүүлчихлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр худлаа мэдээ гаргаж миний нэр хүндийг унагаж шийтгэсэн. Дараа нь шоронд оруулсан, одоо цол хураалаа. Гэхдээ хэн нэгэн миний цолыг хураасан ч, Монголын цэрэг армид хийсэн ажил, гавьяа, хамт олны минь хүндэтгэлийг хурааж, булааж чадахгүй л дээ" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 14 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29