​ХҮҮХДҮҮД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭР ӨРСӨЛДЛӨӨ


Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд ''Замын хөдөлгөөний цагаан толгой-2018'' тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун болон дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат болон албаны бусад хүмүүс оролцов. Тус тэмцээний зорилго нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол, аюулаас урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох түүнчлэн замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадал хэвшил эзэмшүүлэх зорилготой билээ. Тэгвэл''Замын хөдөлгөөний цагаан толгой-2018'' тэмцээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 22 цэцэрлэгийн 264 хүүхэд оролцож авхаалж, самбаа, мэдлэг чадвараа сорьсон юм. Тэмцээний нэгдүгээр байрт 147 дугаар цэцэрлэг орсон бол 22 дугаар цэцэрлэг удаалжээ. Харин гутгаар байранд 45 дугаар цэцэрлэг орсон бол 201, 82 дугаар цэцэрлэгүүд шагналт байранд шалгарчээ.Энэхүү тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн тэмцээнийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороо болон Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулсан байгуулсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 14 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29