ОЮУТНУУД ХҮҮГҮЙ, БАРЬЦААГҮЙ СУРГАЛТЫН ЗЭЭЛ АВАХ БОЛЛОО


Оюутны хөгжлийн зээлийг арилжааны банкаар биш Боловсролын зээлийн сангаар олгох шинэ тогтолцоо бүрдлээ.Тодруулбал, Оюутны хөгжлийн зээлийг өнөөдрөөс хүүгүй, барьцаагүй буюу шинэ журмаар олгож эхэлж буй юм. Шинэ журам хэрэгжсэнээр оюутан суралцагчид төгсөөд ажилтай, орлоготой болох боломжийг бүрдүүлэх, өрхийн санхүүгийн зардлыг бууруулж, амьжиргааг тэтгэх, дээд боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх Оюутны хөгжлийн зээлийн төрөөс хэрэгжүүлж буй дээд боловсролыг санхүүжүүлэх шинэ үйлчилгээний эхлэл болно гэж албаныхан хэлж байна.БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ, "Айл бүрт оюутны сургалтын төлбөрийн асуудал тулгардаг. Оюутны хөгжлийн зээлийг шинэ журмаар олгож эхэлснээр энэ асуудлыг шийдэх боломжтой боллоо. Зээл нь оюутны суралцах боломжийг бүрдүүлнэ гэсэн зорилтыг үндэслэж Засгийн газрын тогтоол гарсан. Боловсролын зээлийн сангийнхан Сангийн яамтай хамтарч, Боловсролын яамны санхүүчид сайн ажилласны үр дүнд арилжааны банкнаас хамааралгүй, гэр бүлд санхүүгийн дарамт болохгүй зээлийн эрхийг оюутнуудад нээж өглөө. Энэ жилийн хувьд улсын төсвөөс 75 тэрбум төгрөгийг оюутны зээлд төсөвлөсөн. Үүнийг нэмж 90 тэрбум төгрөг болгох саналыг УИХ-д оруулаад байна" гэв.Энэхүү зээлийн хугацаа 10 жил байх бөгөөд суралцагч төгссөнөөс хойш 6-10 жилийн дотор төлөх юм. Эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод тулгуурлах аж. Зээлдэгч дундаж төлбөртэй сургуульд бакалаврын боловсролыг эзэмшихдээ 10 сая төгөргийн зээл авсан гэж үзвэл эргэн төлөлтийн хуваарийн дагуу 6 жилийн турш сар бүр 139 мянган төгрөг төлөх тооцоо гарч байгаа нь дундаж орлоготой иргэний амьжиргаанд санхүүгийн дарамт болохгүй аж.АШУҮИС-ийн оюутан У.Энхзул хэлэхдээ, "Өнгөрсөн хичээлийн жилд сургалтын төлбөрөө 5 хувийн хүүтэй, богино хугацааны зээлээр төлсөн. Энэ нь манай гэр бүлийн хувьд хүндрэлтэй байсан. Харин энэ жил хүүгүй, барьцаагүй, хамтран зээлдэгч шаардахгүй зэрэг давуу талтай боллоо. Ингэснээр оюутан бидэнд төгсөх хүртлээ сургалтын төлбөртөө санаа зовох зүйлгүй сурах бололцоог олгож байна" гэв.Шинэ журмаар оюутнууд барьцаа хөрөнгөгүйгээр шууд зээл авах боломжтой. Ингэхдээ бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистр, докторантад сурч буй зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 3.2 дээш байх тохиолдолд зээл олгох юм. Ирэх намраас оюутны ширээнд суух залуучуудын хувьд ЭЕШ-ыг 600 онооноос дээш өгсөн бол энэхүү зээлд хамрах болзол хангана. Оюутны хөгжлийн зээлд төрийн болон төрийн бус их, дээд сургуулийн оюутнууд хамрах боломжтой юм. Энэ жил улсын төсөвт 75 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгасан бөгөөд 35-37 мянган оюутан сургалтын зээл авах боломжтой.Оюутны хөгжлийн зээл хүсэгчид Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ, Иргэний үнэмлэх /хуулбар/, ЭЕШ-ын онооны хуудас, Сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт, Сургуулийн тодорхойлолт, Төлбөрийн нэхэмжлэл, Тухайн хичээлийн улиралд судлах хичээлүүдийн баталгаажсан жагсаалт зэргийг бүрдүүлэх шаардлагатай юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 14 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29