БАЯНЗҮРХИЙН ШИНЭ ГҮҮРИЙГ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Admin
11 цагийн өмнө

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Туул гол дээрхи Баянзүрхийн гүүрийг 4 эгнээ болгон өргөтгөх төслийн ажлыг эхлүүллээ.

Шинээр барихаар төлөвлөж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замд Туул гол дээгүүр байрлах бөгөөд дугуйн болон явган хүний замтай байх юм.

Улаанбаатар, Налайх чиглэлийн авто замыг БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 1963, 1965 онуудад барьсан бөгөөд 50-иас дээш жил болж, ашиглалтын шаардлага хангахаа больсон тул Налайхын авто замын техник ашиглалтын түвшинг нэмэгдүүлж, нэг чиглэлдээ 2 эгнээ болгон өргөтгөх бэлтгэл ажлыг хангаад байна.

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто зам болон Туул гол дээрх Баянзүрхийн шинэ гүүрийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын зүүн бүсийн авто замын ачаалал буурч, хөдөлгөөний, аюулгүй байдал сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахууныг хэмнэх, ая тухтай байдлыг хангах өндөр ач холбогдолтой юм.

Гүүрийн төслийн ажлыг Бээжин Юни-Констракшн групп компани гүйцэтгэх аж.

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 14 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29