ӨНӨӨДРӨӨС ОЮУТНУУД ХҮҮГҮЙ ЗЭЭЛ АВЧ БОЛНО

Admin
11 цагийн өмнө

Оюутны хөгжлийн зээлийг өнөөдрөөс авах боломжтой боллоо. Өмнө нь оюутнууд банкаар дамжин хамтран зээлдэгчтэй, барьцаатайгаар зээл авдаг байсан бол шинэ журмаар ЭЕШ-ын оноо 600, бакалаврын 2.8 голч дүнтэй бол энэхүү зээлд хамрагдах боломжтой болж буй юм.

Өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр байсан ч таван тэрбумыг л арилжааны банкнаас олгожээ. Энэ нь арилжааны банкны шаардлага хэт өндөр байсантай холбоотой. Энэ жил тус зээлийн санд 75 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Энэ нь 35-37 мянган оюутанд зээл олгох боломжтой гэсэн үг.

Оюутны хөгжлийн зээл нь хүүгүй, урт хугацаатай, хамтран зээлдэгч шаардахгүй болсноороо бүх шатны суралцагчдад боломж олгоно. Зээлийг жилд хоёр удаа 4-6 жилийн хугацаатай өгөх бөгөөд сургуулиа төгсөөд зургаан жилийн дотор хуваан төлөх боломжтойгоороо онцлог аж.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙГ ХЭН АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Тавигдах шаардлага:

Элсэгч нь ЭЕШ-ын оноо 600 ба түүнээс дээш байх

Оюутан голч нь 2.8 ба түүнээс сайн байх

Магистрант, докторант ын голч 3.2 ба түүнээс их байх

Улиралд 10 ба түүнээс дээш багц цаг судлах

Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн суралцагч байх

Өдрийн ангийн суралцагч байх

Бүрдүүлэх материал

Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ

Иргэний үнэмлэхний хуулбар

ЭЕШ-ын онооны хуудасны хуулбар

Сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт

Сургуулийн тодорхойлолт

Төлбөрийн нэхэмжлэх

Тухайн сургуулийн улиралд сонгох хичээлийн баталгаажсан жагсаалт

Хүсэлт хүлээн авах хугацаа:

2018 оны тавдугаар сарын нэгний өдрөөс харьяа сургуулийн сургалтын албанд хүлээн авна. Ингэхдээ төлбөрийн үлдэгдэлтэй оюутнууд 2017 оны намрын хичээлийн жилийн голч дүнгээр материал бүрдүүлэх боломжтой. 2018-2019 оны хичээлийн жилийн зээлийн материалыг намар хүлээн авна.

Суралцагч нь магадлан итгэмжлэгдсэн их сургуульд сурдаг л бол оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой бөгөөд хөдөө орон нутгийн их сургуулийн салбарт ч хамаатай юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 14 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29