Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос мэдээлэл хийлээ. Тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХНХ-ын сайд С.Чинзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг мянган багшийн халз уулзалтад дуудаж байгаагаа мэдэгдлээ. Ингэхдээ тавдугаар сарын 9-ны дотор хариу мэдэгдэж, оролцохыг хүслээ.
Төрийн эрх бүхий албан тушаалтнуудаар багш нарын цалин яагаад нэмэгдэхгүй байгааг тайлбарлуулж, ярилцаж шийдэлд хүрэх үүднээс халз уулзалтыг хийж буй аж. Харин багш нарын шаардлагыг үл тоовол сайд нарыг огцруулах асуудлыг хөндөнө гэдгийг түр хорооныхон мэдэгдэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна