"Жаст"-ын Ш.Батхүү Өмнөд Африкийн стандарт банкнаас "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж зээл авсан хэргийн хамсаатнаар "Эрдэнэт" үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалыг сэжиглэн урьдчилан саатуулах 461дүгээр ангид цагдан хориод байгаа билээ.
Тэгвэл түүнийг өнөөдөр үргэлжлүүлэн хорих асуудлаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хэлэлцэж "Эрдэнэт" үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг үргэлжлүүлэн хорихоор боллоо.
Ойрын өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ч.Мөнхжаргалын гэрээс Эрдэнэттэй холбоотой нууц гэрээнүүд олдсон. Түүнийг гурван жил төмөр сейфэнд хадгалсан" гэх утга бүхий мэдээлэл гарах болсон. Эрдэнэтийн нууц гэрээнүүд түүний гэрээс олдсон тухай мэдээлэл гарах болсон. Тэгвэл энэ мэдээллийг түүний өмгөөлөгчид үгүйсгэж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна