АН: ХОЁР САЙДЫН АСУУДЛАА ШИЙДЭХГҮЙ БОЛ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ШААРДЛАГА ТАВИНА

Admin
Өчигдөр

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Өнөөдөр АН-ын бүлэг хоёр асуудал хэлэлцсэн. Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболдода албан тоот хүргүүлж байгаа. Өнгөрсөн долоо хоногт нэр бүхий 9 сэтгүүлчийг тагнаж, чагнасан тухай асуудал олон нийтийн сүлжээнд цацагдаж, ХЗДХ-ийн сайд өөрийн байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан УЕПГ-ын хяналтын прокурор дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хийсэн мэдээлэлдээ "Цагдаагийн байгууллага нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны тухай заалтыг зөрчиж, хувь хүний нууцад халдсаныг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналаа прокурорт ирүүлсэн" гэж дурдсан. Үүнтэй холбогдуулан Тусгай хяналтын дэд хороо нь хариуцсан асуудлынхаа хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй, төрийн нууцын хадгалалт хамгаалалт, тагнуулын ажлын эрхлэлт, улсын болон хилийн хамгаалалтыг эрхэлнэ гэж хуульчилсан байдаг. Иймээс дээрх асуудал нь хувь хүний нууц болон тагнаж чагнах ажиллагааг зөрчсөн байж магадгүй тул үйл ажиллагааныхаа хүрээнд хэлэлцэхийг хүссэн байгаа. Үүнийг АН-ын бүлгийн гишүүд хэлэлцэх шаардлагатай гэж үзэн албан тоот хүргүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дахин шаардлага хүргүүлж байгаа. Бид өнгөрсөн даваа гаригт Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах шаардлага хүргүүлсэн. Үүнээс хойш Сангийн сайд дахин Төсвийн хууль зөрчиж, Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл оруулж байна. Шаардлага тавьсанаас хойш хуулийн зөрчил дахин үүсч байна. Мөн 2018 оны төсөвт тавдугаар сарын 14-ний дотор өөрчлөлт оруулах төслийг өргөн барихыг шаардаж байна. 11 удаагийн хууль зөрчсөн үйлдлээ засч, залруулах шаардлагатай гэлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Ерөнхий сайд шаардлагыг хүлээж авахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих уу?

-Бид анхныхаа шаардлагад дараагийн алхмаа хийнэ гэж мэдэгдсэн байгаа. Энэ удаагийн шаардлага дээрээ ч бид бас дахин тавих болно. Хоёр сайдынхаа асуудлыг нэг тийш нь цэгцэлж чадахгүй бол бид Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлагыг тавихад бэлэн байгаа гэж ойлгож болно.

-Сэтгүүлчдийг ямар асуудлаар тагнаж, чагнаж, мөрдсөн тухай мэдээлэл байна уу?

-Ямар асуудлаар тагнасныг прокурор тогтоох байх. ХЗДХ-ийн сайд нь энэ асуудлыг мэдэхгүй гэж хариулсан байна лээ. Гэтэл прокурор яллагдагчаар татах болоод байгаа. ХЗДХ-ийн сайд нь мэдэхгүй байхад тагнуул, цагдаа мөрдсөн нь ойлгомжгүй байна. Сэтгүүлчдийг тагнаж, чагнах асуудал хөндөгвөл Монголд үгээ чөлөөтэй илэрхийлэх асуудал үгүйсгэгдэж байна. ХЗДХ-ийн сайдад мэдэгдэхгүй дээрх үйл ажиллагааг явуулна гэдэг байж боломгүй зүйл.

-АН Хүүхдийн мөнгөний асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газрын болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хамтад нь хэлэлцэхээр боллоо. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа. Хүүхдүүдийг зорилтот бүлгээр нь хуваарилах ёсгүй. Хүүхдүүд бүгдээрээ зорилтот ирээдүй. Бид эрхзүйн орчныг засч болно. Хүүхэд бол бидний зорилтот хэсэг мөн. Хүүхдүүдэд 100 хувь хүүхдийн мөнгийг олгох боломжийг харах хэрэгтэй. Үүнийг улстөржүүлэхгүйгээр харах юм бол 76 гишүүн хүүхдийн мөнгийг бүгдэд хүртээгээд явах эдийн засгийн боломж байгаа.

-С.Баярцогтын цагдан хорих хугацаа дуусч байгаа. Та бүхэн ямар байр суурь илэрхийлж байна вэ?

-Бид очиж эргэсэн. Асуудлыг үнэн зөвөөр шийдээсэй гэсэн байр суурьтай байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 15 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29