Энэ он гарсаар бусдын амь насыг санаатай алах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад 30 бүртгэгджээ.Өнгөрсөн амралтын өдөр гэхэд архидан согтуурч ахынхаа аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан байна.Тодруулбал, энэ сарын 29-ны өдөр 20.00 цагийн орчимд БГД-ийн дүүрэгт оршин суух 47 настай эрэгтэй А нь гадны нөлөөтэй амиа алджээ.Хэргийг түүний төрсөн дүү 39 настай эрэгтэй А архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож үйлдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна