МАНАЙ УЛСЫН ДААМЧИД АЗИ ТИВИЙН АШТ-ЭЭС 48 МЕДАЛЬТАЙ ИРЖЭЭ

Admin
Өчигдөр

БНХАУ-ын Шаньдун мужийн Шинтай хотноо дөрөвдүгээр сарын 21-26-ны өдрүүдэд даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Зуун буудалт даамын үндсэн, рапид, блиц төрлүүдээр зохиогдсон тус тэмцээнд Монгол, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Узбекистан, Туркменистан, Пакистан, Сингапур, Япон, Тайланд зэрэг 10 улсын тамирчид 36 багц медалийн төлөө өрсөлджээ.

Тус тэмцээнд манай улсаас нийт 67 тамирчин зургаан насны ангилалд өрсөлдсөн бөгөөд 13 алт, 19 мөнгө, 16 хүрэл, нийт 48 медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн байна. Мөн багийн дүнгээр зохион байгуулагч орны дараа хоёрдугаар байрт жагсчээ. Тэмцээний төрөл тус бүрээр ангилбал үндсэн төрөлд 17 медаль, рапид буюу түргэн тоглолтын төрөлд 16 медаль, блиц буюу түргэвчилсэн тоглолтод 15 медаль тус тус хүртсэн аж. Манай даамчдаас Б.Мөнхжин, Б.Мишээл, Г.Дүүрэнбилэг, С.Мөнх-Оргил, Г.Буяндэлгэр, Б.Энхрийлэн нар оролцсон төрөл болгоноосоо медаль зүүжээ.

Мөн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд Ц.Отгонбилэг хоёрдугаар байр эзэлж Олон улсын мастер цол хүртсэн бол, эмэгтэйчүүдийн нээлттэй ангиллын гуравдугаар байр, залуучуудын алтан медалийн хамт хүртсэн 12 настай Э.Хүслэн Дэлхийн даамын холбооны мастер цолын болзлыг биелүүллээ. Эдгээр тамирчид 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхийг авсан аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 15 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29