ОЮУТАН ЦЭРГИЙН ТООГ ИРЭХ ЖИЛ ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ

Admin
Өчигдөр

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар МУИС, МУБИС, ШУТИС-д зочлон, Оюутан-цэргүүдийн "Цэргийн ерөнхий бэлтгэл" сургалтын үйл явцтай танилцаж, оюутан залуусын санал сэтгэгдлийг сонсон цаашид сургалтыг сайжруулах талаар үүрэг, чиглэл өглөө. Дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж буй Оюутан-цэрэг хөтөлбөрт энэ жил 1100 гаруй оюутан хамрагдаж байна.

Улаанбаатар хотоос 720 гаруй оюутан залуус зургаан бүлэг болон МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, СЭЗИС зэрэг сургуулиуд дээр онолын хичээлд сууж байна. Бямба, ням гаригуудад өглөөний 09.00-14.00 цагийн хооронд тухайн сургуулийн хичээл сургалтанд нь саад болохгүйгээр 04 дүгээр сарын 1-нээс 06 дугаар сарын 1 хүртэл 96 цаг буюу хоёр кредит багц цагт багтаан "Батлан хамгаалахын эрх зүй", "Ерөнхий тактик", "Галын бэлтгэл", "Тусгай тактик" зэрэг дөрвөн хичээлийг зааж байгаа аж.

Харин хөдөө орон нутагт нийт 13 аймгийн их, дээд сургуулиудыг түшиглэн тухайн аймгийн цэргийн хэлтэсүүд хариуцан 400 гаруй оюутан залуус цэргийн ерөнхий онолын бэлтгэл сургалтанд хамрагдан хичээллэж байгаа юм байна. Цаашид Ховд аймагт 150, Орхон аймагт 100, Баянхонгор аймагт 50, Дорнод аймагт 50, нийт 350 оюутан залуусыг тухайн аймгуудын цэргийн ангиудыг түшиглэн хээрийн бэлтгэл сургалт зохион байгуулагдах болно. Цэргийн мэргэжлийн буюу хээрийн бэлтгэл сургалт 06 дугаар сарын 15-аас 08 дугаар сарын 15-ны хооронд нийт 568 цаг буюу 14 кредитийн эрчимжүүлсэн, вакуум хаалттай сургалт явуулж цэргийн 11 мэргэжлээр суралцуулах ажээ.

Их дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн албаа хаах боломжийг илүү олон залууст олгохыг оюутнууд салбарын сайд нараас хүсч байсан юм. Батлан хамгаалах яамнаас жил бүр оюутан цэргийн тоог нэмж байгаа. Ирэх жил мөн 500-гаар нэмэгдүүлэхээр төлөвлөж буй гэдгийг хөтөлбөр хариуцсан албаныхан хэлсэн. Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш нийтдээ 4500 гаруй оюутан залуучууд тус хөтөлбөрт хамрагджээ. Энэ жил Улаанбаатар хотын 6 их дээд сургуулиас гадна Ховд, Дорнод, Эрдэнэт аймгууд дээр хөтөлбөр хэрэгжиж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 15 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29