АТГ-ЫН ДАРГЫГ СОНГОХ САНАЛ АСУУЛГА МАРГААШ ДУУСНА

Admin
Өчигдөр

Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргыг ард түмний санал асуулгаар тодруулах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ.
Тодруулбал, өнгөрсөн мягмар гарагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын сайт дээр АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийн саналыг ард иргэдээс санал асуулгаар авч эхэлсэн бөгөөд энэ санал долоо хоногийн хугацаатай үргэлжлэв. Харин дуусах хугацаа маргааш юм.
Хамгийн олон санал авсан гурван нэр дэвшигчээс хоёрыг нь УИХ-д өргөн мэдүүлэх юм. Гэхдээ нэр дэвшигч нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй байх бөгөөд төрийн байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан байх, улстөрийн албанд сүүлийн 5 жил ажиллаагүй байх ёстой гэсэн хэд хэдэн шаардлагыг хангасан байх ёстой гэдгийг тодорхой заасан. Тиймээс хаа хамаагүй хүний нэрс санал болгох боломжгүй гэдгийг бас анхаарахыг сануулсан юм.

Хамгийн гол нь ард түмний саналаар нэр дэвшигдсэн хүнийг даргад өргөн мэдүүлсэн ч УИХ-д хүлээж авахгүй байх эрх нь нээлттэй байгаа юм. Яагаад гэвэл төрийн тусгай албаны удирдлагыг ард түмнээр сонгуулах нь утгагүй зүйл, хуульд ч харшилна гэдгийг зарим нэг гишүүд, албаныхан онцолсон байгаа юм.
Юутай ч маргааш санал асуулга дуусч ЕТГ-аас мэдээлэл хийх байх. Тэр үед хэний нэр "цойлж" гарч ирснийг харах үлдлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 15 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29