ТОЙМ: СЭТГҮҮЛЧДИЙГ ТАГНАЖ,ЧАГНАСАН ЭСЭХ НЬ ИРЭХ ӨДРҮҮДЭД ТОДОРХОЙ БОЛНО


Өнгөрч буй долоо хоногт нийгэм, улс төрийн хүрээнд олны анхаарал татсан цөөнгүй үйл явдал өрнөлөө. Zindaa.mn сайт долоо хоногийн тоймоор зарим үйл явдлыг онцолж байна.

Ерөнхийлөгч нэр бүхий уяач, генералуудын цолыг хураалаа

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж хошууч генерал Ч.Амарболд, П.Даш, Бригадын генерал Т.Дашдэлэг нарын цолыг хураалаа. Эдгээр генералыг гэмт хэрэгт холбогдсон, шүүхээс ял шийтгүүлсэн хэмээн үзсэн байна. Үүнээс өмнө Монгол Улсын харьяатаас гарсан Бригадын генерал Х.Жекейгийн цолыг хураасан юм. Ерөнхийлөгчийн "гэнэтийн бэлэг" генералуудын цолыг хурааснаар хязгаарлагдсангүй. "Дүнжингарав-2018" хаврын уралдааныг Засгийн газрын шийдвэргүйгээр дур мэдэн зохион байгуулж, олон хүүхэд мориноос унаж бэртсэн үйл явдал болсон.

Энэ уралдааныг зохион байгуулсан. ММСУХ-нй Тэргүүн дэд Ерөнхийлөгч,Тод манлай уяач Д.Дагвадорж, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Алдар уяач П.Сэргэлэн нарын цолыг хураалаа.

Сэтгүүлчдийг тагнасан, тагнаагүй

"Өнөөдөр" сонинд нийтлэгдсэн сэтгүүлчдийг тагнаж, чагнасан, машины руу нь буудсан тухай мэдээлэлтэй холбогдуулан цагдаа, прокурор, МСНЭ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийлэв. Нийслэлийн Прокурорын газраас Тагнуулын ерөнхий газраас нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан цагдаагийн нэр бүхий албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт татан шалгах хүсэлт ирүүлсэн" гэв. Хууль зүй, дотоодын хэргийн сайд Ц.Нямдорж "Надад сэтгүүлчийг тагнаж, чагнуулах ямар ч шаардлага байхгүй.

Сэтгүүлчдийн тухай би улс төрд байгаа 27 жилийн хугацаанд ганц удаа хатуу үг хэлж үзээгүй. Улс төрийн явуулга" гэсэн юм. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр ч мөн хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. Х.Мандахбаяр " ТВ9 телевизийн захирал Т.Баасансүрэн гуайтай холбогдоход манай телевизэд Хүслэнбаатар нэртэй хүн байхгүй гэж хэлсэн. МСНЭ-ээс хариуцлагатайгаар мэдэгдэхэд хэрэв сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн дарамт шахалт үзүүлж, тагнаж чагнасан асуудал байвал үүний эсрэг хатуу тэмцэнэ. Сэтгүүлчийнхээ эрхийг хамгаална. Асуудлыг сайтар судалж, тодруулахгүйгээр ярьж болохгүй. МСНЭ-ээс ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газар, Прокуророос мэдээлэл хүссэн албан бичиг хүргүүлсэн.Үүний дараа сэтгүүлчийн эрх ашиг зөрчигдсөн, тагнаж чагнасан гэх асуудлаар баттай мэдээлэл өгнө" гэсэн байр суурь илэрхийлсэн юм. ЦЕГ-аас бас мэдээлэл хийлээ. Тагнуулын байгууллагаас сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудалтай холбоотой цагдаагийн албан тушаалтнуудыг шалгаж байгаа тухай ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй гэв. Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан нь үнэн эсэх ирэх өдрүүдэд тодорхой болох бололтой.

Хүүхдүүдийн 80 хувь мөнгө олгохыг дэмжлээ

Засгийн газрын хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Гэхдээ хүүхдийн 100 хувьд мөнгө өгөх боломжгүй гэж Засгийн газар, УИХ-ын байнгын хороодын хуралдааны үеэр гишүүд үзсэн юм.

Энэ оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 684 мянган хүүхдэд өгөхөөр 164.2 тэрбум төгрөг тусган баталсан. Цаашид нийт хүүхдийн 80 хувьд мөнгө өгнө гэв. НХХ-ийн сайдын багцад тусгагдсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд зориулах 40 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид зарцуулах боломжтойг Сангийн сайд тайлбарлалаа. Төсөвт тодотгол хийхгүйгээр явах боломжтой гэсэн. УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхдийн 80 хувьд мөнгө олгоход эдийн засгийн нөхцөл байдал өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд нааштай үзүүлэлттэй байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны yйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Тогтоолын төслийг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

АТГ-ын дарга, дэд даргыг санал асуулга эхлүүлэв

Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргыг санал болгох эрхтэй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа дууссан. Ерөнхийлөгч ард түмний дунд санал асуулга явуулж, АТГ-ын удирдлагад нэр дэвшигчийг тодруулан, УИХ-д санал болгоно" гэж мэдэгдлээ.

Санал асуулгыг долоо хоногийн хугацаанд явуулж, хамгийн олон удаа нэр нь давтагдсан хоёр хүнийг АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлнэ. Санал асуулгаар З.Энхболд, Г.Уянга, Г.Баасан, О. Магнай нарын нэр дэвшсэн бөгөөд мөн зарим иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд ч хүнээ нэр дэвшүүлээд байна.

Иргэнд газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгалаа

Иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацаа ирэх сарын 1-ний өдөр дуусч байгаа. Засгийн газраас газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгах тогтоолын төслийг өргөн барьж УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлэв.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 6 минутын өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 2 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 2 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байнаy 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 2026/08/02
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 2026/08/02
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/02
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01