ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ СҮҮЛИЙН ҮЕД ЭРС НЭМЭГДЖЭЭ


Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн байдал, шалгалтын явц хэрхэн явагдаж буй талаар өнөөдөр мэдээлэл хийж, иргэдэд сэрэмжлүүлэг өглөө. Нийт гэмт хэргийн 40-өөд хувийг хулгайлах гэмт хэрэг, тэр дундаа автомашин хулгайлах гэмт хэрэг байгааг цагдаагийн байгууллага илрүүлж, шуурхай ажиллаж буйгаа мэдэгдлээ.2018 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 7,975 гэмт хэрэг бүртгэгдсэний 3,293 нь буюу 41.2 хувь нь хулгайлах гэмт хэрэг байна

НЦГ-ын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Амгалан-Энх мэдээлэлдээ "2018 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 7,975 гэмт хэрэг бүртгэгдсэний 3,293 нь буюу 41.2 хувь нь хулгайлах гэмт хэрэг байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 дахин өссөн. Хулгайн гэмт хэргийн 2,688 буюу 81.6 хувийг бусдын өмчийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Эдгээр гэмт хэрэгтэй тэмцэх талаах цагдаагийн байгууллагаас хэд хэдэн арга хэмжээ авч байгаа. Үүний нэг нь оны эхнээс эхэлсэн "Сэрэмжлэе, нэгдье" аян юм. Тус аяны хүрээнд цагдаагийн байгууллагын ажилтнууд хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, хэрхэн сэрэмжлэх талаар иргэд, ААН-үүдэд мэдээлэл түгээсэн. Иргэд санаачлагатай оролцож байгааг онцолъё.

Хулгайч нар хулгайлсан эд, зүйлээ томоохон зах, худалдааны төвүүдэд борлуулдаг тул захын эздүүдэд хулгайн эд зүйл авахгүй байх талаар санал, сэрэмжлүүлэг өгч, хамтран ажиллаж байна.

Автомашины эд анги хулгайлах, бүтнээр нь хулгайлах гэмт хэрэг нэлээдгүй бүртгэгдсэн. Ажлын хэсэг гарч ажилласны үр дүнд аккумлятор хулгайлдаг, машин хулгайлдаг бүлэг этгээдийг мөрдөн шалгаж, баривчилсан. Дамжуулан борлуулдаг цэгүүдэд шалгалт хийж, зөрчилтэй нь тогтоогдсон 38 цэгийг хаасан. Мөн хулгайн эд зүйлс худалдаж авахгүй байхыг сэрэмжлүүлье" гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 16 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29