“НАРНЫ ХҮҮХДҮҮД-2” ЦЭЦЭРЛЭГИЙГ ДОТООДЫН ХАНДИВ, ТУСЛАМЖААР БҮТЭЭН БАЙГУУЛНА


Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд "Нарны хүүхдүүд-2"цэцэрлэгийг бүтээн байгуулах талаар мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн бага хуралд Вэлүү Сангийн үйл ажиллагааны менежер Ц. Буд,Нарны Хүүхдүүд-1 Цэцэрлэгийн эрхлэгч Н. Мөнхтуяа болон Нарны Хүүхдүүд Мөрөөдөл ТББ-ын захирал А. Баасандорж нар оролцов.

"Нарны хүүхдүүд-1" төслийг Канадын иргэн, хатагтай Жули Вэлүү санаачилсан бөгөөд Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг айл өрхүүдийн хүүхдүүдийг тохилог дулаан, эрүүл орчинд сурч хүмүүжүүлэх зорилгоор уг цэцэрлэгийг байгуулсан аж.

Вэлүү Сангийн хэрэгжүүлдэг хамгийн том төсөл болох "Нарны хүүхдүүд-1" цэцэрлэгт одоогоор зорилтот бүлгийн 150 хүүхэд хамрагдаж буй бөгөөд хажуудаа орон нутгийн хүмүүсийн ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор жижиг оёдлын цех байгуулан ажиллаж байна.Мөн "Орон нутгийн номын сан", "Гэр Ээж" хүүхэд асрах хөтөлбөр, "Зуны Зуслан", "Тэтгэлэгт Оюутан" гэх мэт туслах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг юм.

Улаанчулуутын хогийн цэг 8 км хүртэл үргэлжилдэг бөгөөд "Нарны Хүүхдүүд-1" цэцэрлэг хогийн цэгийн зүүн хойд хэсэгт байрладаг. Иймд хогийн цэгийн баруун захаар амьдарч байгаа хүүхдүүдэд хүрэхийн тулд "Нарны хүүхдүүд-2" цэцэрлэгийг барих үйл ажиллагааг эхлүүлээд байна.

"Вэлүү" сангийн үйл ажиллагааны менежер Ц.Буд: "Нарны хүүхдүүд-1" төсөл маань манай Вэлүү Сангийн дэд ерөнхийлөгч, Канад улсын иргэн Жүли Вэлүүгийн санаачилга, хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулагдаж, гадны голдуу байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Харин "Нарны хүүхдүүд-2" цэцэрлэгийг бид дотоодын хандив, тусламжаар бүтээн байгуулахаар зорин ажиллаж байна. Энэхүү сайн санааны үйлсийг маань Нийслэлийн Засаг дарга дэмжин ажиллаж байгаад баяртай байна.

Та бүхэн мөнгөн тусламжаас гадна хувцас, ном дэвтэр зэргийг хандивласнаараа энхрий бяцхан үрсийн амьдралд гэрэл гэгээ бэлэглэхэд хувь нэмэр оруулах болно.

Мөн Вэлүү сангийн "САР БҮРИЙН ИВЭЭН ТЭТГЭЧ" хөтөлбөрт хамрагдснаараа 150 бяцхан үрсийг хоол, ундтай, дулаан байранд сургуулийн өмнөх боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Хандивын хэмжээ хэд байх нь чухал биш иргэн Таны оролцоо хамгаас чухал.

Хандивын арга хэмжээ 2018 оны 5-р сарын 04-ний өдөр "Элит" төвд зохион байгуулагдах бөгөөд тус арга хэмжээнээс цугласан орлогыг "ВЭЛҮҮ" сангаас хэрэгжүүлж буй Улаанчулуутын хогийн цэгийн баруун захад баригдах "Нарны хүүхдүүд-2" цэцэрлэгийн бүтээн байгуулалтад 100 хувь зарцуулах юм.

Хандивын данс: Ариг Банк: 2108002087

Хандивын арга хэмжээ: Зуу Зуун Бяцхан Зүрх / Zuu Zuun Byatskhan Zurkh

Холбоо барих утасны дугаар: 9501-1651, 7000-0474


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 16 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29