А.ЭНХБААТАР: ЭНЭ ЖИЛЭЭС УНААЧ ХҮҮХДИЙН ОСЛЫН ДААТГАЛЫН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ


Энэ жилээс эхлэн ГХЗХГ-аас хурдан морины уралдаанч хүүхдүүдийн гэнэтийн осолын даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм байна.

Жил бүр унаач хүүхдийн эрхийн асуудал зун, өвлийн улиралд эрчимтэй яригддаг. Учир нь тавдугаар сарын 01 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахийг хориглочихоод байхад гуравдугаар сард Дүнжингарав уралдааныг зохион байгуулсаар хоёр дахь жилийнхээ нүүрийг үзээд буй. Гэвч энэ бүх зүйлийн ард унаач хүүхдүүд амь нас эрүүл мэндээрээ хохирон үлдэж буй жишээ нэгээр дуусахгүй. Дүнжингарав-2018 хурдан морины уралдааны үеэр 16 хүүхэд мориноосоо унаж бэртэж гэмтжээ. Харин эдгээр хүүхдүүд дундаас 11 настай хүү хүнд гэмтэж ГССҮТ-д тархины цус хуралт гэсэн оноштойгоор саяхныг хүртэл хэвтэн эмчлүүлсэн гэх мэдээллийг эх сурвалжууд мэдээллээ. Бид энэ талаар Монголын Морин Спорт Уяачдын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгээс утсаар тодруулахад "Дүнжингаравын үеэр унаж бэртсэн хүүхэд байхгүй. Бүгд эдгэрээд эмнэлэгээс гарчихсан. Би энэ ажлаа өгнө гээд хэлчихсэн байгаа" гэх мэдээллийг өгсөн юм. Дан ганц өвөл хаврын улиралд гэлтгүй зуны улиралд нутаг бүр том жижиг уралдаан зохион байгуулдаг. Өнгөрсөн жил улсын хэмжээнд нийт 394 хурдан морины уралдаан болжээ. Үүнийг дагаад хүүхэд мориноос унаж бэртэх эрсдэл тулгарч байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 16 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29