МОНГОЛ, ОРОСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО


ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнод тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутневийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн "ОХУ-ын Алс Дорнод ба Монгол Улс: Хамтын ажиллагааны боломжууд" сэдэвт дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдлаа.Шадар сайд Ө.Энхтүвшин уг уулзалтыг нээн, амжилт хүсэж хэлсэн үгэндээ "Миний бие Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд манай хоёр орны бүх түвшний байгууллагуудын дунд хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө та бүхнийг бүхий л талаар дэмжин хамтран ажиллахад бэлэн" хэмээн хоёр орны бизнес эрхлэгчдэд хандан хэлэв.Бизнесийнхний уулзалтын үеэр ОХУ, тэр дундаа Алс Дорнодын зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй Монголын аж ахуйн нэгжүүдийн сонирхсон асуултад ОХУ-аас хүрэлцэн ирсэн албаны хүмүүс мэдээлэл өгч хариуллаа.Монгол Улсын Шадар сайдын ивээл дор ирэх сард Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар, Хөгжлийн банк болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран "Монгол, Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээл дэх хамтын ажиллагаа", "Монгол, Оросын хил орчмын аймаг мужуудын хамтын ажиллагаа" сэдэвт уулзалтуудыг зохион байгуулахаар ажиллаж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр улсын бизнесийнхэнд энэ үеэр мөн дуулгасан гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 16 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29