СУРАГЧДАД ТУРШИЛТ ХИЙГЭЭГҮЙ ГЭВ


Нийслэлийн 15 сургуулийн 8214 сурагчид эмнэлзүйн судалгаа, биологийн туршилт хийсэн талаар "Монголын эцэг эхчүүдийн зөвлөл" ТББ-аас гурван өдрийн өмнө /2018.04.24/ мэдээлэл хийсэн. Тэгвэл судалгааг хэрэгжүүлэгч байгууллага болох Монголын Эрүүл мэндийн үүсгэл" ТББ-аас өнөөдөр /2018.04.27/ мэдээлэл хийлээ.

БСШУСЯ, ЭМЯ, "MHI" буюу "Монголын эрүүл мэндийн үүсгэл" ХХК-тай хамтран 2016 оны хичээлийн жилээс эхлэн 2019 оныг дуустал хугацаанд "Сүрьеэ өвчинг Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх нь" эм, эмнэлзүйн туршилт, судалгааны төслийг нийслэлийн ЕБС-иудад хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү төсөл хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 15 сургуулийн сурагчдад долоо хоног бүр нэг тун Д витаминыг уулгаж, туршилт явуулж байна. Улмаар туршилтад хамрагдсан хүүхдүүдийн биед сөрөг нөлөө илэрсэн тухай "Монголын эцэг эхчүүдийн зөвлөл" ТББ-ын дэд тэргүүн Ц.Эрхэмбаатар хэлсэн.

Үүнд "Монголын эрүүл мэндийн үүсгэл" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Уянга энэ мэдээллийг үгүйсгэж, огт худал мэдээлэл тараасан "Монголын эцэг эхчүүдийн зөвлөл" ТББ-ыг шүүхэд өгнө гэдэг хариу тайлбарыг өгөв. Тэрбээр "Бидний явуулж буй судалгаа туршилт огт биш. Энэхүү судалгааг 2019 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Эхний ээлижнд нийслэлийн дүүргүүдийн 15 сургууль судалгаанд хамрагдсан боловч 21 аймаг болоод Улаанбаатар хотын хувийн болон Төрийн 200 гаруй сургуулийн сурагчдад судалгаа явуулсан. Нийтдээ 9814 хүүхэд судалгаанд хамрагдсан. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдтэй бид долоо хоног бүр уулзаж эмчийн хяналтанд байлгадаг. Нэг ч хүүхдээс д аминдэмтэй холбоотой сөрөг үр дагавар гарсан гэх гомдол ирээгүй" гэв.

"MHI" байгууллага нь Харвадрын их сургуулийн албан ёсны эрдэм шинжилгээний нэгж байгууллага аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 16 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29