ДУУЧИН ОЛЗОДЫН ГАНСУВДЫН “МИНИЙ ЭЭЖ ХӨӨРХӨН” ТОГЛОЛТ ХОЙШИЛЛОО


Өнөөдөр 2018.04.27 ны өдөр "Бөхийн өргөө" -нд тоглогдох байсан "Миний ээж хөөрхөн" тоглолт "Бөхийн өргөө" -ний маргаантай асуудлын улмаасхойшилжээ. Тоглолтын бэлтгэлийн явцад "Бөхийн өргөө" –ний зүгээс тоглолт болох өдөр гэхэд үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх болно гэж мэдэгдсэний дагуу уран бүтээлчид төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулаагүй байна. Улмаар өнөө өглөө БЗД –ийн прокурорын газраас тоглолт зохион байгуулах боломжгүй гэдгийг мэдэгджээ.

Уран бүтээлчид ийм нөхцөл байдал үүссэнд тасалбар худалдан авсан болон ажил цагаа зохицуулан Бөхийн өргөөг өнөө орой зорих гэж байсан иргэдээсээ хүлцэл өчиж байна.

"Миний ээж хөөрхөн" тоглолт хэдийгээр Бөхийн өргөөнд зохион байгуулагдах боломжгүй болсон ч ирэх сарын хоёрны өдөр буюу 2018.05.02 нд UB palace –ын концертын их танхимд болохоор болжээ. Өнөөдрийн байдлаар 2000 орчим билет зарагдсан байсан бөгөөд уг тасалбартай иргэд хоёрны өдрийн UB palace –ийн тоглолтод ямар ч асуудалгүйгээр орохыг тоглолтын уран бүтээлчид хэлж байна.

Мөн 2018.05.02 –ны өдөр UB palace –ын концертын их танхимд болох "Миний ээж хөөрхөн" тоглолтын билет UB palace –ын билетийн кассаар зарагдаж эхэлжээ.88500000 дугаарын утсаар билет захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой юм байна.

"Миний ээж хөөрхөн" тоглолт Олзодын Гансувд дуучны хувьд бие даасан анхны тоглолт байсан ба ийм нөхцөл байдал үүссэнд сэтгэл их эмзэглэж байгаагаа хэлж 2018.05.02 ны өдөр өөрийн дуунд дурлан сонсогч фэнүүдийгээ UB palace –ын концертын их танхимд урилаа.Тоглолтод түүний нөхөр МУСТА Э. Төрмандах, МУСТА Д.Бурмаа болон бусад уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх юм байна.

"Нийтийн дууны холбоо" -ны зүгээс зөвхөн О.Гансувд төдийгүй олон уран бүтээлчдийн тоглолтын ажилд Бөхийн өргөөний асуудал хүндрэл үүсгэж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 16 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29