ХУЛГАЙД АЛДАГДСАН АВТОМАШИНУУДЫГ ЭЗЭНД НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ


Автомашин хулгайлж, зарж борлуулдаг, унаж сэлгүүцэж хаа нэгтээ аваачиж орхиодог 2-3 бүлэг этгээдийг Нийслэлийн цагдаагийн газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.

Тухайлбал Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харъяат, Улаанбаатар хотод эрхлэсэн тодорхой ажилгүй, оршин суух хаяггүй, 16-17 орчим насны этгээдүүд "Chaser", "Accent" маркийн автомашиныг хулгайлаад, Улаанбаатар хотын гэр хорооллын нутаг дэвсгэрт аваачиж орхисон байсныг олж илрүүлсэн байна. Одоогийн байдлаар зургаан автомашиныг олсон бөгөөд бусад автомашиныг эрэн хайх ажиллагаа үргэлж байгаа аж.

Мөн "Toyoto Prius 10,20" маркийн автомашин ихээр хулгайд алдагдах болжээ. Приус маркийн автомашиныг хулгайлж, арлын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг сольж, зарын вэбсайтаар болон "Да хүрээ" зах дээр аваачиж зардаг 23-25 орчим насны бүлэг зохион байгуулалттай этгээдүүдийг олж тогтоосон байна. Одоогоор тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь сольж борлуулсан "Приус" маркийн 30 орчим автомашиныг цагдаагийн байгууллагад олж авчирсан бөгөөд хохирогч нарт хүлээлгэн өгч байгаа юм байна.

Зарим автомашины эзэд тогтоогдоогүй байгаа тул "Приус" маркийн автомашинаа хулгайд алдсан хүн байвал Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандахыг сануулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 35 минутын өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 55 минутын өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 1 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байнаy 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 2026/08/02
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 2026/08/02
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/02
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01