​МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА


Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2018 оны 4 дүгээр сарын 26-нд болов. Тус хурлаар Монголбанкны зөвлөлийн 2017 оны шийдвэр түүний биелэлтийн тухай, Хяналтын зөвлөлөөс Монголбанкны удирдлагад өгсөн санал, зөвлөмжийн хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар Монголбанкны Тамгын газрын захирал Ж.Батхуяг, Хяналтын зөвлөлөөс гадаад орны төв банк, санхүүгийн байгууллагатай хамтын ажиллагаа тогтоох, тэдний туршлагаас судлах ажлын хүрээнд Англи, ХБНГУ-д хийсэн ажлын айлчлалын талаар Хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу нарын сонсгол мэдээллийг хэлэлцэв.Мөн Банк, Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Монголбанкны Хяналтын зөвлөл, Монголбанктай хамтран ажиллах, мэдээ, мэдээлэл солилцох эрх зүйн зохицуулалтын талаар Монголбанкны ХЭЗГ-ийн хэлтсийн захирал Б.Эрдэнэхуягийн тайлбар мэдээлэл, Монголбанкны 2017 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийсэн ПрайсуотерхаусКуперс Аудит ХХК-ны аудиторуудтай санал солилцсон уулзалтын тухай болон Орхон аймагт томилолтоор ажилласан талаарх Хяналтын зөвлөлийн гишүүн Ч.Чимидсүрэнгийн мэдээлэл зэрэгтэй танилцлаа.Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Хяналтын зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, шийдвэр гаргаж Монголбанкны удирдлагад хүргэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 16 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29