​МАЛЫГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРҮҮЛЖҮҮЛЭХ АЖИЛ ИРЭХ САРААС ЭХЭЛНЭ


Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулахаар шийдвэрлэв.Үүнийг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий аймаг, нийслэлийн Ажлын хэсгийг сайд нар болон Улсын онцгой комиссын гишүүд ахлах юм .Гоц халдварт, халдварт болон паразитах өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж, хяналт тавих сум, дүүрэг хариуцсан Ажлын хэсэг ч байгуулахаар боллоо.Засгийн газар иргэдээ баталгаатай, чанартай хүнсээр хангаж, улмаар хүнс экспортлох орон болох зорилт тавьсан. Үүний тул мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, малаа эрүүлжүүлэх, мал үржүүлэг, технологийн ажлыг орон даяар зохион байгуулах шаардлагатай гэж үзлээ.Өнгөрсөн оноос хойш өнөөг хүртэл 13 аймгийн 44 сум, нийслэлийн дүүрэгт гарсан шүлхий өвчний улмаас гэхэд л 15 мянга гаруй толгой малыг зориудаар устгасан байна. Нөхөн олговорт улсын төсвөөс 10 тэрбум төгрөг зарцуулжээ. Одоогоор Архангай аймгийн гурав, Өвөрхангай аймгийн хоёр, Төв аймгийн нэг суманд хорио цээр тогтоогоод байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 16 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29