ИРГЭНИЙ ТАНХИМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВСРОЛЫН ЧАНАР СЭДВЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


Боловсролын асуудлаар өрнөж буй цуврал хэлэлцүүлэг "Боловсролын чанар" сэдвээр үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх "Иргэний танхим"-д өнөөдөр "Боловсролын чанар" хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Багшийн хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ч.Чулуунцэцэг болон УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Баатарбилэг нар оролцов. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны удирдлагууд, Боловсролын хүрээлэн, багш бэлтгэдэг төрийн ба төрийн бус их дээд сургууль, боловсролын чиглэлээр ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

Та бүхний энэ өдрийг амрыг айлтгаж, хэлэлцүүлэгт оролцохоор ирсэнд талархаж байгаагаа илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арванхоёрдугаар сард 26-р захирамж гаргаж Монгол Улсын болон бусад орнуудын боловсролын гүн ухаан, үзэл баримтлалыг харьцуулан судлаад, төрөөс хэрэгжүүлбэл зохих бодлого боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байдаг. Энэ ажлын хэсэг цуврал уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаагийн эхнийх нь "Боловсрол ба хүмүүжил" сэдвээр болж дүгнэлтээ гаргасан. Харин өнөөдөр "Боловсролын чанар" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр та бүхнийг урьж ирүүлсэн юм.

Улс орны ирээдүй болсон хүүхэд залуусыг бэлтгэж байгаа боловсролын чанарын асуудал олон жил улиг болтол яригдсан ч шийдлээ олохгүй байгаа нь аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн учраас Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарал хандуулж Засгийн газар, Боловсролын яамтай хамтарч энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Боловсролыг зөвхөн Засгийн газар, УИХ, яамны хүрээнд биш олон нийтийн оролцоотойгоор хэлэлцэх нь чухал юм. Иймд өнөөдрийн хэлэлцүүлгийн хүрээнд олон нийтийн ярьж байгаа асуудлуудын шийдлийг олох тал дээр хамтран хэлэлцэж тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна.

Та бүхний хурлын ажилд амжилт хүсье" гэлээ.

Хэлэлцүүлгийн талаар:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр 26 тоот захирамж гаргаж, "Монголын язгуур суртахуун, уламжлалт соёл, бусад орнуудын боловсролын гүн ухаан, үзэл баримтлалыг харьцуулан судлах, Монгол Улсын боловсролын гүн ухаан, үзэл баримтлалыг тодруулан оновчлох, асуудлын хүрээнд хэлэлцүүлэг, судалгааны ажлыг зохион байгуулан гүйцэтгэж, төрөөс хэрэгжүүлбэл зохих бодлогыг боловсруулан танилцуулах" үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм.

Энэ ажлын хэсэг нь боловсролын бодлогын хөгжил, хэрэгжилт, тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны аргазүйн дагуу ард иргэдийн оролцоотойгоор судалж байгаа юм байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд боловсролын бодлогын хувьсгал хөгжил, хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг бусад орныхтой харьцуулан үзжээ.

Өнөөдрийн байдлаар Монголын боловсрол цаашид тогтвортой хөгжихүйн үндсийг тодруулан тодорхойлох ажлыг судалж байна. Энэ асуудлыг цаашид гүнзгийрүүлэн судалж, олон нийтийн санаа бодлыг тусгах шаардлагатай тул сонирхлын бүлгүүдийн оролцоог хангасан уулзалт, ярилцлага зохион байгуулж байгаа юм.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 17 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29