ЭРЧҮҮД НИЙЛЖ НЭГНЭЭ ХҮЧИРХИЙЛЖЭЭ


Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн гуравдугаар сард зочид буудалд ой найман сартай хүү хүчирхийлүүлсэн цочирдом хэрэг гарсан талаар улс орон даяар шуугиж, хүүхдээ хүчирхийллийн эсрэг золиос болчих вий гэж айж эмээсэн монголчууд дуу хоолойгоо нэгтгэж, Сүхбаатарын талбайд нэг өдөр жагсаал зохион байгуулсан билээ.

Төрийн өндөрлөгүүдэд "Хүчирхийллийн хуулийг чангалаад өгөөч" гэж бичиг цаас хүргүүлсэн ч тодорхой шийдэлд хүрсэн зүйлгүй өнөөдрийг хүрэв. Түүнээс хойш хэдэн хүүхэд, хэдэн эмэгтэй, хэдэн эрэгтэй хүчирхийлэлд өртөж хохирсныг бид мэдэхгүй. Цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэг өдөр алгасалгүй хэд хэдээрээ бүртгэгдсээр байна.

Хүчирхийлэл гэх аймшигт хэрэг улам бүр зэрлэгшиж, улам бүр байж боломгүй санаа сэдэлтэй болсоор байгаа нь айдас төрүүлнэ. Эмэгтэйчүүд, хүүхдүүд л хүчирхийлэлд өртөөд байна, эрчүүд л хүчирхийлэгчид гэсэн бидний ойлголт хуучирч буй бололтой.

Учир юу гэвэл нас биед хүрсэн эрчүүд ч хүчирхийлэлд өртөх болсон харамсалтай ч гэмээр, гайхаш барам хэрэг өнгөрсөн сарын 21-нд нийслэлд гарчээ. Тодруулбал, тэр өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороонд байрлах "Д" гэх зочид буудалд хэсэг залуус архидан согтуурч, улмаар нэгнээ нийлж хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан байна. Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, 31 настай В гэгч залуу бусадтайгаа бүлэглэн, 20 настай А гэх залууг хүчирхийлсэн хэргийг одоо цагдаагийн байгууллага шалгаж буй ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 17 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29