СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БАНКНЫ КАРТ ХЭРЭГЛЭДЭГ ХҮН БҮРТ


"ХААН "Банк" Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл "форумыг өчигдөр Монголбанк, Монголын Банкны холбоотой хамтран зохион байгууллаа. Форумын үеэр банкууд технологио шинэчлэн, хэрэглэгчийн аюулгүй байдалд анхаарч байгаа ч хэрэглэгчид хайнга байгааг онцоллоо. Өөрөөр хэлбэл цахим аюулгүй байдал нь зөвхөн банкуудын үүрэг биш юм. Тиймээс форумын үеэр яригдсан иргэдэд хэрэгтэй мэдээллийг дор багцлан хүргэж байна. Учир нь сүүлийн үед дэлхий даяар Монгол улсад ч цахим халдлага хүрээгээ тэлж, интернэт банкаараа мөнгөө алдаж хохирох тохиолдол элбэг гарч байна.

  • 1.Та үйлчилгээний байгууллагад тооцоо хийхдээ пин кодоо хэлэхгүй байж болно. Тийм эрх бий. Картынхаа пин кодыг хэлснээр хакердуулах эрсдэлд орж байна гэсэн үг.
  • 2.Цахим гэмт хэрэгтнүүд ресторанд зөөгчөөр ажилд ороод картын мэдээлэл хуулж авдаг.
  • 3.Твиттэр, Фэйсбүүк зэрэг сошиал хэрэгслийнхээ нууц үгийг, банкны картын нууц үгтэйгээ адилхан байлгаж болохгүй. Хакердуулах аюултай. Аль алиных нь паспортыг ойр ойрхон сольж байх хэрэгтэй.
  • 4.Харилцагчид гар утсаар төлбөр тооцоо хийх болсонтой холбоотойгоор хакерууд түүгээр нь дамжуулж байнга халдлага хийдэг. Тиймээс утасныхаа нууц үгийг хамгаалах нь чухал, хакеруудаас сэргийлж утсан дээрээ хамгаалалтын программ суулгах хэрэгтэй. Тэгж байж олон төрлийн халдлагаас сэргийлж чадна.
  • 5.Сошиал орчинд санал асуулга, сугалаа зэрэг хуурамч мэдээлэл тарааж, нууц үгийг нь хакердах тохиолдол гарч байна. Нийт 50 иргэн рүү мэдээлэл явуулж, 7000 хүнийг хакердсан жишээ байна. Тиймээс өөрийгөө сориорой, таны индиан нэр юу вэ? Та урьд насандаа хэн байсан бэ? Та хэзээ гэрлэх вэ? Зэрэг асуулгууд руу орж нууц үгээ алдахгүй байх хэрэгтэй.
  • 6.Тухайн хүний мэдээллийг хакердсан хүн банкруу өмнөөс нь мэйл бичээд нууц үгийг нь авсан тохиолдол гарсан. Ингэж зургаан сая төгрөгөө алдсан эмэгтэй бий.
  • 7.Шинэ технологи ашиглаад хакердаад байна гэж хэлж болохгүй. Хуучин технологио ашиглаж хакердаж байна.
  • 8.Картын үнэ цэнэ нэмэгдэх тусам кибер халдлага хийдэг хакеруудын үйлдэл өмнөхөөсөө боловсронгуй болдог. Гэмт хэрэгтнүүд хэрэглэгчээс нэг алхам илүү явж байдаг. Төлбөрийн системд ямар сул тал байгааг үргэлж хянаж байдаг.
  1. Кибер гэмт хэрэгтнүүд хар тамхи зарахаас их мөнгийг цахим халдлагаас олж байна.
  2. Холливүүдын кинонуудад хакеруудыг харанхуйд ажиллдаг, ямар ч найзгүй, компьютерт донтсон байдлаар дүрслэх нь элбэг. Хакерууд хаа сайгүй байх болсон бөгөөд 14-35 настай. Ихэнх хакерууд насанд хүрээгүй.
  3. Тэдний дараагийн бай нь зочид буудал, төрийн байгууллагууд
  4. Барилга, боловсролын салбар
  5. Нийт халдлагын 90 хувьиргэд рүү чиглэжээ.
  6. Олны танил одуудын видеог бүүнээ. "Бритни байшингаас үсэрчээ" гэсэн гарчгийг хараад, сэтгэл хөдлөлдөө бүү авт. Энэ бол вирус. Жүжигчин Сандра Буллок, дуучин Бритни, Тэйлор Свифт нар хамгийн аюултай одууд.
  7. Хакерууд таны картыг хар захад ямар үнээр худалддагий гмэдэхүү? 50 ам.доллараар зардаг. 2-ыг авбал 3 дахь нь үнэгүй.
  8. Иргэд зочид буудал, кафед ороод үнэгүй wifi ашиглаж, данс, картын мэдээллээ алдан, хакеруудын өгөөш болдог.
  9. Би баян биш, би алдартай биш юм чинь цахим халдлага дөртөхгүй гэж бодох нь буруу.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 36 минутын өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 56 минутын өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 1 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байнаy 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 2026/08/02
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 2026/08/02
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/02
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01