ИХЭНХИ НУТГААР САЛХИ ШУУРГАТАЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА


2018 оны 04 дүгээр сарын 26-ны 20 цагаас 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Дархадын хотгороор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5- 10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-7 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна. 2018 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 28-НААС 05 ДУГААР САРЫН 02-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ 28-нд төвийн аймгуудын ихэнх, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд говийн аймгуудын ихэнх, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 1-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 28-нд ихэнх нутгаар, 29,30-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.  28-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна. 1-нд нутгийн баруун хагаст дулаарна.

Эх сурвалж: ЦУОШГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 17 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29