ЭРДЭМТЭД АСПИРИНЫГ СЭТГЭЛ САНААНЫ ЦОЧРОЛООС АВАРДАГ БОЛОХЫГ ТОГТООЖЭЭ


Аризоны их сургуулийн эрдэмтэд нэг ер бусын судалгаа хийх явцдаа аспирин нь хүнийг сэтгэл санааны хүчтэй цочролоос аварч болдогийг тогтоосон байна.Тийнхүү АНУ-ын эрдэмтэд ийм хамгийн сайн эмийг олжээ. Ойр дотнын хүнээсээ хагацах юмуу тэр нь нас барахад хүн сэтгэл санааны хүнд байдалд ордог.Их уй гашуу болон уйтгар гуниг үхэлд бүрнээ хүргэж мэдэх зүрх-судасны осолтой хүндрэлд хүргэдэг нь олон тооны судалгааны явцад тодорхой болсон билээ.Хэвлэлд бичсэнээр, ийм явдалд хүрэхгүйн тулд уй гашуудорсон хүн аспирин уух ёстой ажээ. Өдөр бүр ердөө хоёр ширхэг аспирин уух нь уйтгар гунигаас үүдсэн үхлээс хүмүүсийг авардаг гэж америкийн мэргэжилтнүүд хэлж байна.Ойр дотнын хүнээ алдсанаас хойш нэг хоногийн хугацаанд зүрхний тэжээлийн дутмагшилд орох магадлал 20 гаруй дахин ихэсдэг бөгөөд учир нь стрессээс болоод артерийн даралт дээшилж, түүнчлэн зүрхний шигдээс авах эрсдэлийн бусад хүчин зүйл илэрдэг юм. Судалгаанд 22 хүн хамрагдаж, тэдний арав нь өмнөх сард нөхөр юмуу гэргийгээ алджээ. Судалгааны эхэнд эмч нар тэдний даралт, зүрхний цохилтын давтамж болон зүрхний хэмийн өөрчлөлтийг хэмжсэн байна.Дараа нь санаандгүйгээр сонгож авсан оролцогчдын тал нь зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх зорилгоор бичиж өгдөг стандарт тун буюу 81 миллиграмм аспириныг арван хоногийн туршид өдөрт нэгийг,бусад нь дууриамал эм уужээ.Арван өдрийн дараа дахин шинжилгээ хийж, ингэснээр "аспирины бүлгийн" оролцогчдын артерийн даралт нь дууриамал эмийн бүлгийнхнээс бага байжээ.Харин уй гашуу амссан таван оролцогчийн сэтгэл гутрал болон стрессийн физиологийн хариу үйлдлийн шинж тэмдэг дууриамал эм ууж байсан хүмүүсийнхээс бага илэрсэн байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 17 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29