Өнөөдөр МИАТ-ын хувьчлалтай холбогдуулан энэхүү компаний ажилчид мэдээлэл хийлээ. Тодруулбал, Хөдөө аж ахуйн бирж, Хөрөнгийн бирж, Төлбөр тооцооны төв, МИАТ, Төрийн банк холбооны гурван компанийг оруулаад нийт арав гаруй компанийг үе шаттайгаар хувьчлах ажлыг Төрийн өмчийн хорооноос эхлүүлээд байгаа билээ. Эдгээр компаниудын дунд нэр нь яригдаж буй төрийн өмчит, үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани хувьчлалын асуудлаар тус компанийн ажилчид үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэдний зүгээс дэмжиж байгаа байр сууринаас хандлаа. Харин МИАТ компани нь онгоцоо түрээслүүлдэг гэх мэдээлэл гараад байсан бол энэхүү газрын ажилчдын зүгээс аргагүй эрхэнд онгоцоо түрээслүүлдэг. 2014 оноос эхлэн зарим улсуудад онгоцоо түрээслүүлж эхэлсэн. Монгол нисгэгчийн ур чадварыг дэлхий үнэлдэг хэмээн ярьлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна