ТУРКЭД 13 СЭТГҮҮЛЧИД ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ


АНКАРА. /Би-Би-Си/. Туркийн шүүх 13 сэтгүүлчид терроризмын хэргээр долоо хүртэлх жилийн хорих ял оноосон тухай "Би-Би-Си" телевиз мэдээлэв.
Эдгээр сэтгүүлч нь Туркийн засгийн газрыг ихээхэн шүүмжилдэг "Жумхуриет" сонины ажилтнууд гэнэ. Тэдэнд хорих ял оноосныг "хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэрэг" гэж олон улс үзэж байна. 2016 оны долдугаар сард Туркэд болсон цэргийн эргэлт хийх оролдлогын дараа явуулсан ажиллагааны үеэр энэ сэтгүүлчдийг баривчилж байжээ. "Террорист" байгууллагууд, тэдгээрийн дотор цэргийн эргэлт хийхийг оролдогыг зохион байгуулагч гэгдэж буй номлогч Фетулла Гулены удирддаг байгууллагыг дэмжсэн гэж "Жумхуриет" сонины ажилтнуудыг Туркийн эрх баригчид буруутгаж байна. Цэргийн эргэлт хийх оролдлого болсны дараа Туркийн хүчнийхэн 50 мянга гаруй хүнийг баривчилснаас гадна 150 мянган хүн, тэдний дотор багш, цагдаа болон сэтгүүлчдийг ажлаас нь чөлөөлсөн билээ. Өчигдөр хорих ял сонссон хүмүүсийн дунд "Жумхуриет" сонины эрхлэгч, шог зураач болон тоймч бий гэнэ.
1924 онд байгуулагдсан "Жумхуриет" нь Туркэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд төрөөс тавих хяналт чангарч буй өнөө үед өөрийн "тусгаар тогтнол"-оо хадгалан авч үлдэхийн төлөө тууштай тэмцэж байгаа сонин юм. Тус сонин шүүх хурал болохын өмнө гаргасан дугаарынхаа тэргүүн нүүрэнд "Энэ харгислал хангалттай" гэсэн гарчигтай нийтлэл гаргасан байсан бол шүүх хурлын дараа цахим хуудастаа "Түүхийн өмнө чи нүүрээ хийх газаргүй болно" гэж бичсэн байжээ. Туркэд хэвлэлийн эрх чөлөөнд халдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хяхан хавчиж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг дэлхий дахин шүүмжилсээр байна. Ф.Гулентай холбоотой гэх үндэслэлээр тус улсын шүүх өнгөрсөн гуравдугаар сард 25 сэтгүүлчийг шоронд хийсэн юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 17 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29