"ЦАЛИН БОЛОН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ШААРДАЖ ТАВДУГААР САРЫН 1-НД ЖАГСАНА"


Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос 5 дугаар сарын 1-нд жагсаал зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат "МҮЭ-ийн холбооноос 5 дугаар сарын 01- нд орон даяар жагсаал зохион байгуулах болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Хөдөлмөрийн зөвшлийн үндэсний гурван талт хэлэлцээрийн биелэлт, үүн дотроо цалин хөлс нэмэгдүүлэх асуудал, мөн хэлэлцээрт дурдагдсан бусад асуудлаар шаардлага тавьж жагсана. Үндэсний гурван талт хэлэлцээрээр төрийн албан хаагч болон бусад салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээрх асуудалд Засгийн газар хойрго хандаж байгаа. Тэтгэврийг таван жил тутамд дундаж цалингаар тогтоодог байсныг долоон жил болгосон. Энэ нь тэтгэврийн хэмжээг шууд багасгах сөрөг үр нөлөөтэй. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний хорооны хурлыг хийх саналыг удаа дараа хүргүүлсэн. Улсын хэлэлцээрээр цалин хөлсний асуудлын шийдлийг хэлэлцэхийг санал болгосон ч харамсалтай нь ажил эхлээгүй байна. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох хугацаа бол болчихсон. Хуулиараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд тогтоох ёстой. МҮЭХ-ноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ойролцоогоор 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх буюу 400 мянган төгрөг болгох шаардлагатай гэж үзэж байна.Сүүлийн жилүүдэдТийм учраас бид цалин хөлс болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж, 5 дугаар сарын 01-нд жагсана. Хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газарт тодорхой саналуудыг хүргүүлсэн. Цаашид хөдөлмөрийн хууль тогтоомжийг үнэгүйдүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст халгаатай хууль батлагдвал МҮЭХ-ноос орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна" гэлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 18 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29