Өмнөговьд Оюу толгойн уурхайгаас цацраг идэвхитэй бодис алдагдсан байж болзошгүй гэдгийг эх сурвалж бидэнд хэллээ. Тийм учир уурхайн хэсэг газрыг битүүмжилж шалгаж байгаа аж. Шалгалтын явцад "Cs137" бодис байж магадгүй гэсэн таамаглалыг албаныхан гаргаад байгаа юм. Одоогийн байдлаар уурхайн ойр орчимд ямар нэгэн хор хөнөөл гараагүй байгаа тухай албаныхан мэдэгдлээ. Одоогоор цөмийн энергийн мэргэжилтнүүд тус уурхайд шуурхай баг гарган ажиллаж байгаа юм байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна