Б.МӨНГӨНСАРАН ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА


Тайландын нийслэл Бангкокт боксын залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Б.Мөнгөнсаран Хятадын боксчинг хожиж, дараагийн тойрогт шалгарснаар залуучуудын ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Хятадын тамирчинг тус тэмцээнд түрүүлнэ гэж таамаглаж байсан ч Монголын тамирчинд хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн нь тус тэмцээний гол шуугиан болсон. Ийнхүү Монгол Улсын тамирчин Б.Мөнгөнсаран Унгарт болох ДАШТ-ий эрхээ авч чадлаа.

Мөн эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Э.Мичидмаа Вьетнамын тамирчин ялж, хүрэл медалийн болзол хангаад байна. Тэрбээр маргааш /2018.04.26/ Казахстаны тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдана.

Өчигдөр /2018.04.24/ эрчүүдээс 60 кг-ын жинд О.Тулга хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тулааныг Киргизстаны тамирчинтай хийж, ялалт авлаа. Манай тамирчин маргааш Энэтхэгийн тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдана.

Тайландын Бангкокт болж буй боксын залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-очир, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбат нарын удирдлага дор нийт есөн тамирчин өрсөлдөж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 22 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина 22 цагийн өмнө
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана 23 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 2026/08/02
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 2026/08/02
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/02
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31