ТРАМП-КИМИЙН УУЛЗАЛТ БОЛОХ ГАЗАРТ МОНГОЛ УЛС ТУНААД БАЙНА


Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Дональд Трамп, Ким Жон Уны түүхэн уулзалтыг зохион байгуулах газраар Монгол, Сингапур хоёр улс шалгарч үлдээд байгааг Өмнөд Солонгосын гурван том өдөр тутмын сонины нэг Жүнан Илбо өчигдөр мэдээлжээ.

Уг асуудалтай ойр ажиллаж буй албаны эх сурвалж тус сонинд ярихдаа "Саяхныг хүртэл Швед, Швейцарь зэрэг Европын улсууд яригдаж байсан ч Хойд Солонгосын удирдагч тэдгээр улс оронд зорчиход хүндрэлтэй учраас хасагдсан. Одоо АНУ, Хойд Солонгосын талууд Монгол, Сингапур улсуудын алийг сонгохоо эцэслэн шийдэхээр ажиллаж байна" гэсэн байна.

Шийдвэр энэ долоо хоногт багтан гарах боловч Пёньяны хүсэлтээр уулзалтын цаг хугацаа, хэлэлцэх асуудлын жагсаалтыг эцэслэн батлах хүртэл зохион байгуулах газрыг зарлахгүй байх магадлалтай байна гэжээ.

АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүнүүд тавдугаар сарын сүүл, зургаадугаар сарын эхээр уулзах төлөвтэй байгаа юм.

Зөвлөлтийн үеийн нисэх онгоцыг хувиргасан Хойд Солонгосын хувийн агаарын хөлөг Чаммэй-1 нь хол аялах чадваргүйгээс Европын орнуудад зохион байгуулах боломжгүй болж байгаа гэнэ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 22 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина 22 цагийн өмнө
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана 23 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 2026/08/02
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 2026/08/02
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/02
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31