БУСДЫН МАШИН ХУЛГАЙЛЖ ЗУГААЦДАГ БАЙЖЭЭ


Цагдаагийн ерөнхий газрын болон Нийслэлийн цагдаагийн газрын даргын тушаалын дагуу автомашин болон автомашины эд анги хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр илрүүлэх, таслан зогсоох ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.Энэ ажлын хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс автомашин алдагдах, хулгайлах гэмт хэрэг ихсэх хандлагатай байгааг мэдээллээ.Он гарснаас хойш "Чэйзер", "Марк 2", "Приус 20" маркийн 70 машин хулгайд алдагджээ. Өнөөдрийн байдлаар 38 нь машин олдсон бол бусад машиныг эрэн хайж байгаа аж. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд ч баривчлан шалгаж эхэлжээ. Тухайлбал, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат, 16-17 насны гурван этгээдийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн баривчилсан байна. Тэд нийт 12 машин хулгайлсан нь тогтоогдоод буй бөгөөд тавыг нь олжээ. Бусад автомашинуудыг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа аж.Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд мэдүүлэхдээ "Анхандаа фэйсбүүкт гоё машины зураг тавьж томрох гээд нэг машинд түлхүүр тааруулсан чинь онгойчихсон. Тэгээд унаж явж байгаад цагдаад баригдсан. Түүнээс хойш чимээгүй байж байгаад тав хоногийн өмнөөс машин унаж зугаацах зорилгоор дахин хулгайлж эхэлсэн. Хулгайлсан машинаа унаж явж байгаад энд тэнд орхидог байсан аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 18 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29