ЭМИЙН САНГУУД БАТАЛГААГҮЙ ДАРАЛТЫН АППАРАТ ХУДАЛДААЛЖ БАЙСАН НЬ ШАЛГАЛТААР ТОГТООГДЖЭЭ


Эмийн сангууд баталгаагүй даралтын аппарат худалдаалж байсан нь шалгалтаар тогтоогджээ. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр баталсан 01/87 дугаартай "Хүн эмнэлгийн үзлэг оношлогооны хэмжих хэрэгслийн хууль бус худалдаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай" удирдамжийн дагуу эмнэлэгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдаалдаг бөөний төвүүдээр хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, тусгай зөвшөөрөл хяналт шалгалт хийгдэж байгаа юм байна. Одоогоор шалгалтанд "Мерит" ХХК, "Сабо трейд" ХХК, "Монос фарм" ХХК, "Нил фарм" ХХК, "Омбал" ХХК, "Тавин ус" ХХК, "Нуган" ХХК, "Чинбаян" ХХК, "Барагшуун" ХХК, "Цахиур төмөр" ХХК, "Ази фарм" ХХК, "Энто" ХХК, "Нью ремели" ХХК, "Эм Эн Жи Би" ХХК, "Фармед ресурс" ХХК, "Торгон туул" ХХК, "Цагаан овоо" ХХК зэрэг 16 аж ахуйн нэгжийг хамруулж шалгалт үргэлжилж байгаа аж.

Эдгээр компаниудаас "Монос фарм" ХХК, "Фармед ресурс" ХХК нь даралтын аппарат, термометр худалдах тусгай зөвшөөрлийг Стандарт, Хэмжил зүйн газраас авсан байна. Харин бусад компаниуд нь тусгай зөвшөөрөлгүй эмнэлгийн хэмжих хэрэгслийг худалдаалсан, улсын баталгаажуулалтад хамрагдаагүй, баталгаагүй байсан зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Уг шалгалтайгаар холбоотойгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад "одоогоор шалгалт үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах шаардлага зөвлөмж хүргүүлсэн. Шалгалт дууссаны дараа зөрчилтэй гарсан аж ахуйн нэгжүүдэд тохирох хариуцлага ногдуулж, торгууль тавьж сануулга өгнө. Иргэд эмийн сангаар үйлчлүүлж худалдан авалт хийхдээ хүний биеийн цусны даралтын аппарат, халууны шил, эмнэлэгийн болон хүүхдийн жин худалдаж авахдаа тухайн хэмжих хэрэгслийн улсын баталгааны гэрчилгээг заавал дагалдуулан авах, хэмжих хэрэгсэл худалдаж байгаа компани нь хэмжих хэрэгсэл худалдах тусгай зөвшөөрөлтэй, худалдаалж байгаа хэмжих хэрэгсэл бүрийг улсын баталгаажуулалтад хамруулж гэрчилгээ авсан, Монгол улсад ашиглах хэмжих хэрэгслийн бүртгэлд бүртгүүлсэн байх /загварын туршилт хийлгэх/ шаардлагатай гэдгийг анхааруулж хэлмээр байна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 18 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29