"СОЛОНГОС ХЭЛНИЙ ШАЛГАЛТ ӨГЧ БУЙ ИРГЭДИЙГ БУСДАД ЗАЛИЛУУЛАХААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА"


Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д ажиллах хүсэлттэй иргэдэд зориулсан анхааруулга гаргалаа.Уг анхааруулгадаа "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичигт зааснаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч, дадлагажигч илгээх үйл ажиллагааг голлон хариуцах Засгийн газрын цорын ганц байгууллага билээ. Манай байгууллага нь дээрх тогтолцоог хэрэгжүүлэх зорилгоор иргэдэд хандаж байгууллагын цахим хаяг /www.hudulmur-halamj.gov.mn/ болон бусад хэлбэр /утас, танхим, мэдээллийн самбар гэх мэт/-ээр шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр ил тод, шуурхай хүргэн ажиллаж байна. Гэтэл олон нийтийн цахим сүлжээнд СХТТШ өгч байгаа иргэдийг залилан мэхлэх зорилгоор "СХТТШ-д тэнцүүлж өгнө. Миний ах, эгч, дүү, найз тэнд ажилладаг, Солонгосын Хөдөлмөрийн биржээс татуулна, Хөдөлмөрийн гэрээгээр виз авахад найдвартай туслана, ажлын байрны санал хурдан хугацаанд авч өгнө" гэх зэргээр иргэдээс янз бүрийн шалтгаанаар зуучлалын хөлс авч буй мэдээллүүд сошиал сувгуудаар явагдах боллоо. Дээрх байдлаар иргэдээс итгүүлэн үнэмшүүлэх арга заль ашиглаж хууль бусаар их хэмжээний мөнгө авч байгааг онцгойлон сэрэмжлүүлж байна. Хууль бус үйл ажиллагаа явуулж буй зарим нэг иргэд, байгууллагуудыг манай байгууллага хууль хяналтын байгууллагуудтай хамтарч шалгаснаар прокурорын болон шүүхийн шатанд шийдвэрлэгдээд байгаа билээ. Цаашид ч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд та бүхэнтэй байнга хамтран ажиллаж байх болно" гэжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 18 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29