ЗЦА-НААС ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ


Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: "Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал" "Холидэй Инн" зочид буудлын их танхимд болно.

09:00 цагт: Багшийн хөгжлийн ордонд "БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛ, ШИНЭЧЛЭЛД ТӨРИЙН БУС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ОРОЛЦОО" сэдэвт хэлэлцүүлэг болно.

09:00 цагт: Гадаад харилцааны яамнаас зохион байгуулах "Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудал: Монгол Улсын жишээ" сэдэвт олон улсын хурлын нээлт Блю Скай зочид буудалд болно.

09:00 цагт: УИХ-ын тогтоолоор, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд хэвээр хадгалах буюу царцаах, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хянан хэлэлцэнэ.

09:30 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчид НЗДТГ -ын А танхимд хуралдана. Хуралдаанаар таван асуудал хэлэлцэнэ.

10:00 цагт: Хан-Уул дүүргийн 500 залуучуудын "Эко дүүргийн залуус-Тогтвортой хөгжилд" чуулган МҮЭСТО-ны Их танхимд болно

10:00 цагт: Барилга хот байгуулалтын салбарт жендэрийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эхлүүлэх ёслол, бодлогыг танилцуулах семинарыг Барилгын хөгжлийн төвд зохион байгуулна.

10:00 цагт: "МИНИЙ ЭРХ ҮҮРЭГ" дэвжээ наадам 7 дахь жилдээ нУлаанбаатар чуулгын их танхимд зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 17 байгууллагын 27 төвийн 10 баг оролцоно.

10:00 цагт: Шинжлэх ухааны академи эрдэмтэн судлаачдынхаа туурвиж эмтхтгэсэн номыг нэг цэгт төвлөрүүлж цахимаар худалдаалж байхаар боллоо. Номын цахим дэлгүүрийн нээлт ШУА-ийн байранд болно.

11:00 цагт: Бурханы сүм нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг Цусаа бэлэглэх донорын өдрийг сайн дураараа дэмждэг хүмүүс өнөөдөр ЦССҮТ дээр цусаа бэлэглэх сайн үйлсийн аянд оролцож цусаа бэлэглэнэ. Хаана: ЦССҮТ-ийн төв байранд.

11:00 цагт: Нийслэлийн цагдаагийн газрын 108 тоотод Замын цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Монголын улаан загалмай нийгэмлэг болон Дэлхийн мал амьтныг хамгаалах байгууллага хамтран зудын нөхцөлтэй өвөлжиж, хаваржилт хүндэрсэн орон нутгийн малчдад малын эрдэс тэжээлийн багц хүргүүлнэ. Хаана: 61-ийн гарамын ойролцоох агуулахаас ачааг ачна

12:00 цагт: "ДЭЛХИЙН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ДОЛОО ХОНОГ" –ийн талаар Эрүүл мэндийн яамны 306 тоотод мэдээлэл хийнэ.

13:00 цагт: МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 1-ний өдөр болох жагсаалын талаар мэдээлэл хийнэ. Хаана: МҮЭХ-ны байрны 4 давхарын хурлын танхимд.

14:00 цагт: НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар, ШУТИС-аас хамтран зохион байгуулж буй "Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем" сэдэвт хэлэлцүүлэг БЗД-ийн 84 дүгээр сургууль дээр болно.

16:30 цагт: Элчин багш Бакула Ринбүчийн мэлмий гийсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал Корпорейт конвеншн төвийн Концертын танхимд болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуяг намын даргын ажлаасаа татгалзаж байгаа талаараа мэдээлэл хийнэ.
11:30 цагт: "Дотоодын бизнес эрхлэгчид олон улсын зах зээлд гарахад тулгардаг бэрхшээлүүд , түүний шийдэл" сэдвээр "JCI Монгол" олон улсын байгууллагаас хэвлэлийн бага хурал зарлалаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 19 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29