ДОРНОД АЙМАГ: ХАЯГЖУУЛАЛТЫГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ДААЛГАЛАА


Иргэдээс цахимаар өгсөн мэдээллийн дагуу аймгийн Засаг дарга Даваа гарагийн Удирдах ажилтны Шуурхай хуралдаанаар түүхэн хөшөө, дурсгалыг хамгаалах, тохижуулах болон гудамж талбайн хаягжуулалтыг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэх талаар холбогдох албан тушаалтан, байгууллагуудад даалгалаа.

Энэ чиглэлийн дагуу Октябрийн баярын 60 жилийн ойд зориулан босгосон тус дурсгалын баганыг "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд суурилуулсан талаар аймгийн Засаг даргад эргэж танилцуулсныг Та бүхэндээ үүгээр мэдээлж байна.

Мөн Дорнод аймаг, Чойбалсан хотоос хөрш зэргэлдээ ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот, Манжуур хоттой байгуулсан найрамдалт харилцааны хүрээнд тохижуулсан гудамж, талбай дахь хаягийг Монгол Улсын Хаягжуулалтын тухай хууль, холбогдох журамд заасны дагуу шинэчлэх ба иргэддээ эргэж мэдээлэх болно.

Цаашид барилга, зам талбайн ажлыг хүлээн авах Улсын комисс энэ талаар онцгой анхаарч ажиллах, аливаа түүхийн дурсгалыг хайрлан хамгаалж, сэргээн тохижуулж байхыг аймгийн Засаг даргаас холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар болгохын зэрэгцээ иргэддээ уриалсан.

Амьдралд тохиолдож буй ололт амжилт, алдаа дутагдлыг бодит үнэнээр мэдээлдэг иргэддээ талархал илэрхийлье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 19 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29