“ИННОВАЦИЙН ҮЗЭСГЭЛЭН 2018” АРГА ХЭМЖЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ


Улс орны нийгэм эдийн засгийн хүрээнд, инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой ''Монголын инновацийн 7 хоног'' арга хэмжээг ирэх сарын 7-13-ы хооронд зохион байгуулна. Үндэсний хэмжээнд олон улсын нийтлэг жишгийн дагуу Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх Ухааны академи, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран зохион байгуулах юм. Уг арга хэмжээний хүрээнд "Инновацийн үзэсгэлэн 2018" энэ сарын 11, 12-нд 11:00-18:00 цагт Нийслэлийн засаг захиргааны 5-р байранд зохион байгуулагдах тул үзэсгэлэнд оролцох сонирхолтой албан байгууллага, иргэдийг өөрсдийн технологийн дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээр өргөнөөр оролцохыг урьж байна.

Үзэсгэлэнгийн зорилго Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд төр, шинжлэх ухаан боловсрол, бизнесийн түншлэлийг бэхжүүлэн нийгэмд энтрепрёнер сэтгэлгээ, инновацийн соёлыг төлөвшүүлэхэд оршино. Оролцогч иргэд, төр-хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны дотор материалаа ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг Е-майл: [email protected], 70111291, 99772561 утсаар авах боломжтой гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 19 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29