ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН ТҮРЭЭСИЙН ДУГУЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛНЭ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Дугуйн зам" дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд хотын дугуйн замын сүлжээг өргөтгөж, өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн "Түрээсийн дугуйн үйлчилгээ" бий болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Түрээсийн дугуйн үйлчилгээ нь автомашины түгжрэл, агаарын бохирдлын эсрэг хийх үр дүнтэй алхам төдийгүй иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн бодит ажил болох нь дэлхийн олон хотын туршлагаар батлагдсаар байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 600 гаруй хотод түрээсийн дугуйн үйлчилгээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү хямд, ухаалаг тээврийн хэрэгсэл их хотын иргэдийн үйлчлүүлэх дуртай тээврийн хэрэгсэл болсоор байгаа юм.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оны гуравдугаар сард "Төр хувийн хэвшлийн түншлэл"-ийн хүрээнд түрээсийн дугуйн "UBIKE" төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан. Тэгвэл өнөөдөр "Ubike" төслийн сонгон шалгаруулалтын дүн гарч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг зарлаж, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү сонгон шалгаруулалтад "Никель ганбаа" ХХК, "Петровис" ХХК, Хас банктай хамтарсан консерциум ялалт байгуулж, Улаанбаатар хотын Түрээсийн дугуйн "UBIKE" төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж байна.

"Никель Ганбаа" ХХК, "Петровис" ХХК, Хас банкны хамтарсан консерциум нь "UBIKE" төслийг 3 үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд 2018-2020 онд 150 зогсоолтой 2000 ширхэг ундаг дугуй, 2021-2026 онд 250 зогсоолтой 2500 ширхэг цахилгаан унадаг дугуй, 2027-2033 онд 5000 ширхэг бүрэн цахилгаан дугуйг үйлчилгээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

Мөн энэхүү төсөлд ашиглагдах дугуйнуудын хувьд дэлхийн стандартын дагуу Монгол Улсад үйлдвэрлэсэн, төлбөр, тооцоо болон хяналтын бүрэн ухаалаг системтэй байх бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байх болно гэдгийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд онцлов. 2018-2020 онд хэрэгжих төслийн хугацаанд байгуулах 150 зогсоолын 2 нь анхан шатны завсар үйлчилгээ хийх төв зогсоолууд байх юм байна.


"Никель Ганбаа" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням "Төслийн хүрээнд эхний ээлжид 43 байршилд түрээсийн 500 дугуй байршуулна. Түрээсийн дугуйн төлбөр 30 минутад 500, нэг цагт 800 төгрөг байх юм. Иргэд ХасБанкны "Qpay" үйлчилгээг ашиглаж, гар утсаараа дугуйны суудлын дор байрлах QR кодыг уншуулан төлбөр төлснөөр дугуйны түгжээ автоматаар тайлагдана. Түүнчлэн унадаг дугуйг хулгайд алдагдахаас сэргийлэх зорилгоор тус бүрт нь JPS төхөөрөмж суурилуулсан байна. "Никель Ганбаа" компани нэг унадаг дугуйг JPS төхөөрөмж, ухаалаг цоож, QR код зэргээр тоноглоход нийт 400 мянган төгрөг зарцуулсан бөгөөд цаашдаа засвар, үйлчилгээг бүрэн хариуцна" гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 19 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29