МОНГОЛ-ХЯТАДЫН ХҮМҮҮНЛЭГИЙН СОЛИЛЦОО НЬ НАЙРСАГ ХАРИЛЦАА, ИТГЭЛЦЛИЙГ БЭХЖҮҮЛНЭ


Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 онд БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр байгуулсан Монгол-Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хуралдаан 2018 оны нэгдүгээр сарын 25-нд Бээжин хотноо болж, хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцлоо. Хурлын протоколын дагуу 2018 онд хийх ажлуудаа төлөвлөж, төлөвлөгөөний биелэлтийг Улаанбаатар хотноо болох дараагийн хурлаар дүгнэн, ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргах юм.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, хүүхэд залуучууд, орон нутгийн солилцоо, эрүүл мэнд, спорт, хэвлэл мэдээл, телевиз кино, аялал жуулчлал, хөдөлмөр, нийгмийн хамгаалал зэрэг салбарт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэх зорилготой Хамтарсан зөвлөлийн Монголын талын дарга, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Хүмүүнлэгийн солилцоог хэрэгжүүлэх нь манай хоёр орны төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой. Хамтарсан зөвлөлөөс гарсан саналыг хэрэгжүүлэх зөвлөлөөр хэлэлцэх нь энэ механизмыг илүү үр дүнтэй болгоно гэж бид үзэж байгаа. Хамтын ажиллагааны гол хөшүүрэг хүмүүнлэгийн салбарт хийгдэх ажлуудад тулгуурлах болно. Тухайлбал, Монголын соёлын төвийг Бээжин хотноо байгуулах асуудал олон жил яригдлаа. Үүнийг ажил хэрэг болгомоор байна. 2022 онд Бээжинд өвлийн олимп болох тул биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах нөхцөл үүсэж байгаа. Хоёр талын харилцааны давуу талыг ашиглан аялал жуулчлал, тэр дундаа хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ч бидэнд хийх ажил их байна. Аливаа орнуудын хооронд харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чухал үүрэгтэй байдаг. Тиймээс энэ салбарын харилцааг ч тасралтгүй хөгжүүлэх шаардлагатай байна. 2019 онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэ хүрээнд хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлөөс хийсэн эхний ээлжийн гол ажлуудаа Улаанбаатар хотноо дүгнэх таатай боломж бүрдэнэ гэж итгэж байна. Монголын тал хамтарсан зөвлөлийн ажлын хүрээнд хоёр орны ард түмний найрамдал, итгэлцлийг бэхжүүлэхийн төлөө Хятадын талтай нягт хамтран ажиллана хэмээн хуралдааны үеэр хэллээ.Хамтарсан зөвлөлийн БНХАУ-ын талын дарга, Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлах үеэр хоёр тал хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлж, шинэ шатанд гаргах талаар ярилцаж тохирсон. Түүнээс хойш олон ажил хийгдсэн. Энэхүү хамтарсан зөвлөл бол цаашид хоёр орны хооронд хүмүүнлэгийн солилцооны чиглэлээр хийгдэх гол ажлуудыг төлөвлөж, ажил хэрэг болгох харилцааны гүүр байна гэж харж байгаа. Анхдугаар хуралдааны хүрээнд монголын талаас тавьж буй саналуудад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга нарын хурлаар тухай тухайн жилдээ хийх гол ажлуудаа ярилцаж, төлөвлөгөө гарган ажиллах нь үр дүнтэй гэсэн юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 19 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29